Банкны сургалтын төв

Банкны сургалтын төв (БСТ) нь байгуулагдаад 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд анх Монгол улсын засгийн газар, Олон улсын валютын сангийн хооронд тохирсон хөтөлбөрийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх, банкны салбарын боловсон хүчнийг сургах, давтан бэлтгэх, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэдэнд дотоодын болон гадаад орнуудын банк санхүүгийн салбарт гарч байгаа шинэ үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүний тухай болон бусад мэдээллийг шуурхай хүргэн дамжуулах зорилгоор Монголбанк болон тухайн үед үйл ажиллагаа эрхэлж байсан арилжааны банкны үүсгэл санаачлагаар Монголбанкны ерөнхийлөгчийн 1993 оны 3/146 тоот тушаалаар  "Банкны ажилтны сургалтын төв" нэртэйгээр Монголын банкуудын холбооны дэргэд байнгын үйл ажиллагаа явуулж байхаар анх байгуулагдсан ба захирал, сургалтын менежер, гадаад харилцааны ажилтан, нягтлан бодогч гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн. Дэлгэрэнгүй


Харилцах хаяг: 312641