Газрууд

Мөнгөний Бодлого, Судалгааны Газар:mpd@mongolbank.mnДэлгэрэнгүй
Тамгын Газарad@mongolbank.mnДэлгэрэнгүй
Төлбөр Тооцоо, Бүртгэлийн Газарaisd@mongolbank.mnДэлгэрэнгүй
Хяналт Шалгалтын Газарsd@mongolbank.mnДэлгэрэнгүй
Валют, Эдийн Засгийн Газарfeprmd@mongolbank.mnДэлгэрэнгүй
Дотоод Аудитийн Газарiad@mongolbank.mnДэлгэрэнгүй
Мэдээллийн Технологийн Газарitd@mongolbank.mnДэлгэрэнгүй

Мөнгөний бодлого, судалгааны газрын чиг үүрэг

Төрийн мөнгөний бодлогын чиглэлийг боловсруулж, хэрэгжүүлэх, мөнгөний статистик мэлээллийг бэлтгэн боловсруулах, судалгаа хийх , гүйлгээн дэх мөнгөн тэмдэгт, нөөцийн сантай холбогдох ажлыг нэгтгэн удирдаж, зохион байгуулах зорилготойгоор дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ
1.Төрийн мөнгөний бодлогын чиглэлийг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг танилцуулах
2. Мөнгөний бодлогын хэрэгслүүдийг ашиглах журмыг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах
3. Төлбөрийн систем дэх бэлэн болон бэолэн бус төлбөрйин хэрэгслүүдийн ашиглалтыг зохицуулах, хяналт тавих
4. Мөнгөний тойм, банк, банк бус санхүүгийн байгууллагын тайлан тэнцлийг нэгтгэж боловсруулах
5. Макро эдийн засгийн үзүүлэлт болон мөнгө санхүүгийн үзүүлэлтүүдээр мэдээллийн сан байгуулж, тогтмол баяжуулах
6. Макро эдийн засгийн үзүүлэлтүүдээр судалгаа хийх
7. Монголбанкны жилийн тайланг эмхэтгэн боловсруулах, хэвлүүлэх
8.Үндэсний мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлүүлэх, татан авч улсын нөөцийн санг бүрдүүлэх, нөөцийн санд судалгаа хийж холбогдох ажлыг хэрэгжүүлэх
9. Банкуудыг бэлэн мөнгөөр хангах, Монголбанкны салбарын нөөцийн санг зузаатгах, тэгшитгэх, татан авахтай холбогдох ажлыг зохион байгуулах
10. Гүйлгээний явцад хуучирч муудсан мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс хасах, татан авах, тоолж шалгах , хүчингүй болгож устгах ажлыг зохион байгуулж эрхлэн гүйцэтгэх
11. Банкуудад мөрдөгдөх кассын ажиллагааны заавар , журмыг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах

Тамгын газрын чиг үүрэг

Монголбанкны Төв аппарат болон салбар, төлөөлөгчийн газар өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, банкны тухай хууль тогтоомжийг биелүүлэх, боловсронгуй болгох улмаар банкны системийн тогтвортой байдлыг төлөвшүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ.
1.Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд еранхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд туслах, төр засаг захиргааны болон төрийн бус байгууллагатай эрх хэмжээнийхээ асуудлаар буюу Монголбанкийг төлөөлж харилцах, холбогдох арга хэмжээг зохион байгуулах
2. Монголбанкны аппаратын болон салбар нэгжийн бүтэц , зохион байгуулалтыг боловсронгуй болгох
3. Монголбанкны Бодлогын зөвлөлийн ажиллах журам боловсруулах, боловсронгуй болгож мөрдүүлэх, зөвлөлийн хурлын протоколын шийдвэрийн хэрэгжилтэд гүйцэтгэлийн хяналт тавих
4. Газруудын чиг үүргийг боловсронгуй болгох, хэргэжилтэд хяналт тавих
5.Монголбанкны аппаратын болон системийн боловсон хүчний бодлогын асуудал, сургалт, давтан сургалтыг зохион байгуулах, холбогдох журам боловсруулж мөрдүүлэх
6. Монголбанкны хөдөлмөрийн дотоод журам, дотоод зохион байгуулалтай холбогдох журам, дүрмийг боловсруулж мөрдүүлэх
7. Захиргаа, ажилтны хооронд үүсэх хөдөлмөрийн харьцаа болон ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах
8. Монголбанкны ажилтан, ахмад настан болон байгууллага, иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх ажлыг зохион байгуулах
9. Монголбанкны нууцын хадгалалт, хамгаалалт, архив, бичиг хэрэг, захидал шуудан харилцаа, факс, гадаад бичиг хэрэг, ном, хэвлэлийн захиалга, номын сангийн үйлчилгээ эрхлэх
10. Монголбанкны системийн нэгдсэн орлого, зарлагын төсвийг нэгтгэх, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг зохиох, батлуулах, гүйцэтгэлд хяналт тавих
11.Монголбанкны, газар, хэлтэс, салбаруудын төсвийн төслийг хянаж батлуулан, гүйцэтгэлд нь хяналт тавих
12. Ёслолын үйлчилгээ, уулзалт, хүлээн авалтыг зохион байгуулах
13. Монголбанкны бодлого, үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шийдвэрийг олон түмэнд сурталчлах
14. Банкны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор, дагаж мөрдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах , түүнийг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах талаар төсөл бэлтгэх, банкуудад эрх зүйн эрүүл орчинг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх
15. Монголбанкны эрх зүйн хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актын төсөлд санал, дүгнэлт өгөх, төсөл боловсруулахад аргачилсан удирдлагаар хангах, Монголыбанкны ажилтнуудад хууль зүйн зөвлөгөө өгөх, тэдгээрийн эрх зүйн сургалтанд оролцох
16. Монголбанкинд хамаарах асуудлаар шүүх, хуулийн бусад байгуулагад Монголбанкийг төлөөлөх, тэдгээртэй хамтран ажиллах
17. Монгол Улсад дагаж мөрдөж буй хууль, Банкны тухай болон Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгүүдийн лавлагаа гаргах, түүнийг хэрэглэх тухай зөвлөмж өгөх
18. Монгол Улсын банкны тухай хууль тогтоомжийг нэг мөр дагаж мөрдүүлэх, банкуудад эрх зүйн эрүүл орчинг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх
19. Монгол Улсын нутаг дэвсгэрт банкны үйл ажиллагаа эрхлэх гэж буй банк, банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрлийн талаарх асуудалд хууль зүйн дүгнэлт өгөх
20. Монголбанкнаас гадаад улсуудын Засгийн газар, олон улсын банк, санхүүгийн байгууллага, дотоод, гадаад банк , хуулийн этгээдтэй байгуулах гэрээ, хэлэлцээрийн төсөл бэлтгэх, санал дүгнэлт, зөвлөмж өгөх
21. Монголбанкны эд хөрөнгө, өмчлөлийн зүйлсийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, байшин барилга, техник хэрэгслэлийн засвар, үйлчилгээ, хэрэгцээт зүйлсээр хангах,  цэвэрлэгээ, орчны  тохижилт, аюулгүй байдлыг хариуцах

Бүртгэл тооцоо, мэдээллийн технологийн газар

Олон улсын бүртгэлийн стандартад нийцүүлэн Монголбанкны гадаад, дотоод төлбөр тооцоог үнэн зөв, хөнгөн шуурхай гүйцэгтгэх, банк хоорондын төлбөр тооцоонд дэвшилтэд технолони нэвтрүүлэх, банк хоорондын тооцооны эрсдэлийг бууруулах зорилгоор дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

  1. Монголбанкны нягтлан бодох бүртгэлийн үндсэн зарчим болон дансны төлөвлөгөөг олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцүүлэн боловсронгуй болгох
  2. Монголбанкны системийн нэгтгэлийн тайлан тэнцэл, орлого зарлагын тайлан болон бусад шаардлагатай мэдээг гаргах, Монголбанкны нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн системийг боловсронгуй болгох
  3. Холбогдох хууль тогтоомж, журам зааврын дагуу Монголбанкны гадаад болон дотоод гүйлгээг гүйцэтгэх
  4. Банк хоорондын төлбөр тооцооны үйл ажиллагаг гүйцэтгэх, боловсронгуй болгох
  5. Монголбанкны системийн төсвйин гүйцэтгэл, гадаад болон дотоод гүйлгээнд анхан шатны хяналт тавих
  6. Засгийн газартай гэрээ байгуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын яам, газруудын төлбөр тооцоог гүйцэтгэх
  7. Монголбанкны системийн автоматжуулалт бодлого болон хэвийн чиглэлийг тодорхойлох
  8. Монголбанкны системийн хэмжээний компьютерийн техник хангамжийг захиалга, суурилуулалт, туршилт, тэдгээрийн найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээг хариуцах
  9. Монголбанкны дотоод /Oracle /, гадаад /SWIFT/ төлбөр тооцооны болон арилжааны Reuters сүлжээний ашиглалтын бэлэн байдал, найдвартай ажиллагаа , мэдээллийн бүрэн бүтэн байдлын хадгалалт,хамгаалалт, нууцлалыг хариуцах
  10. Төлбөр тооцоо, эдийн засгийн тооцоо судалгааны болон бусад шаардлагатай программ хангамжийг зохиох, туршин нэвтрүүлэх, үүнтэй холбогдсон сургалтыг эрхлэх
  11. Банкны системийн хэмжээний нэгжүүдийн ангилал болон кодчиллын асуудлыг бодлогын болон хэрэгжүүлэгчийн хэмжээнд хариуцах
  12. Төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх технологийг боловсронгуй болгох


Хяналт шалгалтын газар

Банк, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд тавих Монголбанкны хяналтыг хэрэгжүүлж, Банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг тэдгээрийн үйл ажиллагаанд хянан шалгалт хийх, удирдлага, үйл ажиллагаанд нь тавих шаардлага, санхүүгийн системийн үйл ажиллагааны бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  1. Банкны тухай хууль тогтоомж, төрийн мөнгөний бодлого болон Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр, түүгээр баталсан журам, зааврыг банк, банк бус санхүүгийн байгууллага хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, үйл ажиллагаа, санхүү төлбөрийн байдалд нь үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтын мөрөөр тодорхой арга хэмжээ авах
  2. Монголбанкны хяналт шалгалт, банк , банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх хууль тогтоомж, тавих шаардлага, санхүү төлбөрийн чадварын хувьд баримтлах зохистой харьцаа, бусад  эрх зүйн баримт бичгийн төслийг боловсруулан удирдлагад танилцуулан батлуулж хэрэгжүүлэх хэрэгжилтэнд хяналт тавьж шалгалт хийх
  3. Банк, банк бус санхүүгийн байгууллага, түүний нэгж байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн иргэд, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч хянах, энэ талаар болон тэдгээрийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгахтай холбогдсон асуудлаар санал дүгнэлт боловсруулж удирдлагад танилцуулж, шийдвэрлүүлэх, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх
  4. Банк, банк бус санхүүгийн байгууллагаас тэдгээрийн бүтэц, зохион байгуулалт, байршил, эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаа, санхүү, төлбөрийн чадварын байдалтай холбоотой үзүүлэлтээр тайлан, мэдээ, судалгааг гаргуулан авч сиситемийн хэмжээгээр нэгтгэн дүгнэлт хийж, хяналт шалгалтын нэгдсэн бодлого боловсруулахад ашиглах, мөрөөр нь тодорхой арга хэмжээ авах
  5. Банк, банк бус санхүүгийн байгууллагаас ирүүлсэн тайлан, мэдээ, судалгааг үндэслэн банк, банк бус санхүүгийн байгууллага  тус бүрээр болон системийн хэмжээгээр он дараалсан үзүүлэлт хөтлөн байнга  баяжуулж байх, эдийн засгийн шинжилгээ судалгаа хийж , хяналт шалгалтад ашиглах  
  6. Банкинд аудит хийх зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүлээн авч судлан  холбогдох саналаа Монголбанкны Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөлд танилцуулах, Монголбанкнаас зөвшөөрөл авсан аудитын байгууллагын тайлан дүгнэлтийг авч танилцан Монголбанкны хяналт шалгалтын дүгнэлттэй харьцуулан дүгнэх
  7. Зээлийн мэдээллийн санд мэдээлэл хүлээн авч хянах, мэдээллийг холбогдох байгууллагад зохих журмын дагуу хүргүүлэх,  сангийн хэвийн үйл ажиллагааг хангах, мэдээллийг нь баяжуулах  арга хэмжээ авах, программ хангамж, техник тоног төхөөрөмжийг сайжруулах талаар саналаа холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих
  8. Банкны системд хэрэгжүүлж буй бүтцийн өөрчлөлтийн явц, үр дүн болон банкны хувьчлалыг хэрэгжүүлэхэд баримтлах чиглэлийг судалж, боловсронгуй болгох, хэрэгжүүлэх талаар санал боловсруулж, холбогдох байгууллагад танилцуулж шийдвэрлүүлэх
  9. Хяналт шалгалтын ажлын үр өгөөж, чанарыг дээшлүүлэх, шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээллэх ажлыг холбогдох газартай хамтран зохион байгуулах
  10. Банкны үйл ажиллагааны талаарх харилцагч, хадгаламж эзэмшигчийн өргөдөл, гомдлыг барагдуулах, цагдаа, хууль хяналтын байгууллагын удирдлагын хүсэлтээр шалгалт хийх , шинжээчээр ажиллан дүгнэлт гаргах, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх
  11. Хяналт шалгалттай холбогдсон асуудлаар олон улсын банк, банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах
  12. Банк, банк бус санхүүгийн байгууллагад зөвшөөрөл олгосон, түүний түдгэлзүүлсэн гүйцэтгэх , болон хүчингүй болгосон тухай бүр нийтэд мэдээллэж байх


Валют Эдийн Засгийн Газар

Гадаад валютын улсын нөөцийн төлбөр түргэн гүйцэтгэх чадвар найдвартай байдлыг хангах, нөөцийг оновчтой байршуулах, гадаад худалдааны нөхцөл, төлбөрийн тэнцлийн байдалтай уялдуулан уян хатан валютын бодлого явуулах, дотоодын банк хоорондын валютын захыг хөгжүүлэх, олон улсын болон бүс нутгийн банк санхүүгийн байгууллага, гадаадын төв банк, банктай харьцах санхүүгийн зуучлал, үйлчилгээ, хүлээсэн үүргийн биелэлтийн найдвартай байдлыг хангах зорилгоор дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  1. Гадаад валютын зах зээлийн ерөнхий зохицуулалт
  2. Гадаад валютын улсын нөөцийн өөрчлөлтийг тооцох, холбогдох судалгаа шинжилгээ хийх, нөөцийн удирдлага, зохицуулалтыг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах
  3. Валютын ханшийн бодлогын үндэслэл боловсруулах, судалгаа хийх, хэрэгжүүлэх
  4. Дотоодын валютын захын үйл ажиллагааг зохицуулах, бодлого боловсруулах, хэрэжүүлэх, дотоодын банкуудтай валютын арилжаа явуулах
  5. Гадаад зээлийн төлбөр тооцоотой холбогдсон Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үйл ажиллагаа
  6. Монголбанкнаас олон улсын болон бүс нутгийн банк санхүүгийн байгууллага, гадаадын төв банк, банктай харилцах санхүүгийн зуучлал, үйлчилгээ, хүлээсэн үүргийн биелэлтийн найдвартай байдлыг хангах
  7. Төлбөрийн тэнцлийн гүйцэтгэл гаргах, валютын нөөцийн болон төлбөрийн тэнцлтийн харилцан уялдааг  хангахуйц бодлого боловсруулах
  8. Улсын нөөцийг бүрдүүлэх зорилгоор дотоодын захаас алт, мөнгийг худалдан авч худалдах, олон улсын стандартад нийцүүлэн цэвэршүүлэх, шаардлагатай сорьцын хайлш бэлтгүүлэх  ажлыг хариуцан зохион байгуулах 


Дотоод аудитын газар

Монголбанкны газар, хэлтэс болон салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд урьдчилсан болон дараалсан хяналт тавих зорилгоор дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  1. Монголбанкны газар, хэлтэс, орон нутаг дахь салбар, нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах механизмыг боловсронгуй болгож хэрэгжүүлэх
  2. Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, Төв банк, Банкны тухай хууль бусад хууль тогтоомжийн хэрэгжилт, тэдгээрийг Монголбанкны албан тушаалтан хэрхэн мөрдөж байгаад хяналт тавих
  3. Монголбанкны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлантай холбогдсон  дотоод хяналтын механизм, технологийг боловсронгуй болгох
  4. Монголбанкны үндсэн зорилтод харшилсан буюу алдагдалд хүрэхүйц үйл ажиллагаа явагдаж байгаа эсэх, гүйлгээний шийдвэр нь шаардлага хангасан эсэхэд хяналт тавих
  5. Монголбанкны мөнгөн тэмдэгт, үнэт зүйлс, актив, эрдэнэсийн сангийн үнэт зүйлсийн бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдалд хяналт тавих
  6. Улсын байцаагчдын хяналт шалгалтын үйл ажиллагаанд давхар хяналт тавих
  7. Монголбанкны санхүүгийн тайланг хөндлөнгийн хяналтын байгууллагаар баталгаажуулах ажлыг зохион байгуулах
  8. Монголбанкны захиргааны болон гүйлгээний орлого, зарлагын төсвийн гүйцэтгэлд давхар хяналт тавих


Мэдээллийн Технологын Газар

Монголбанкны мэдээллийн технологийн бодлого, чиглэлийг тодорхойлох, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, найдвартай ажиллагааг ханган ажиллах, банкны системийн мэдээллийн технологийн эрсдлийг бууруулахад чиглэсэн заавар, зөвлөгөө боловсруулах зорилгоор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Банкны системийн мэдээллийн технологийн хэтийн чиглэлийг тодорхойлох, зөвлөмж, стандарт, шаардлагуудыг гаргах
  2. Монголбанкны мэдээллийн технологийн бодлого болон хэтийн чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэх
  3. Монголбанкны хэрэгцээнд програм хангамж боловсруулах, шинэ технологи судлах, нэвтрүүлэх болон холбогдох сургалтыг зохион байгуулах
  4. Монголбанкинд ашиглагдаж байгаа сүлжээний найдвартай ажиллагаа, мэдээллийн бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалт, нууцлалыг хариуцах
  5. Монголбанкны компьютерийн техник хангамжийн захиалга, суурилуулалт, туршилт, тэдгээрийн найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээг хариуцах


--