Санхүүгийн тогтвортой байдлын
зөвлөл
Мэндчилгээ
Эрхэм хүндэт хэрэглэгчид, Санхүүгийн салбарт ажиллагсадаа!
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс веб хуудсаараа дамжуулан та бүхэнтэй мэндчилж байна.
Манай зөвлөл нь 2007 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн Монгол банкны ерөнхийлөгч,Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар Монголын санхүүгийн салбарын түүхэнд анх удаа байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Зөвлөл нь санхүүгийн үйлчилгээний чанар, хүртээмж нь тасралтгүй сайжирч, эдийн засгийн өсөлтөнд байнгын түлхэц дэмжлэг үзүүлэхүйц, үр өгөөжтэй, тогтвортой, өрсөлдөх чадвартай санхүүгийн тогтолцоог бий болгохын төлөө ажиллана. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд зөвлөлийн дэргэд судалгааны баг ажиллаж, санхүүгийн байгууллагуудын тайлан мэдээнд үндэслэн судалгаа, шинжилгээ хийн хагас жилд нэг удаа санхүүгийн тогтвортой байдлын тайлан гаргаж, санхүүгийн салбарын талаарх мэдээллийг Монгол банкны web хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлж байх юм.Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл нь олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, Монгол улсын банк санхүүгийн байгууллагын олон улсын зах зээл дээрх өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллана.Ингэснээр санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах бодит боломж бүрдэнэ гэж үзэж байна. Санхүүгийн салбарт ажиллагсад болон нийт Монголчууддаа ажлын амжилт хүсье.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл
Нарийн бичгийн дарга С.Баатар
Санхүүгийн тогтвортой байдлын ажиллах журам