FAQ
Асуулт/Хариулт

1.
Хариулт :

        Дараах website-с олж харах боломжтой:

         «    www.fogeign-currency.com/currencyguide.htm
             «    www.coins.amazonit.ru/index7.htm

2.
Хариулт :

Олон улсын хөгжил шинэчлэлийн банк нь Дэлхийн банкны нэг групп болохоор Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт хандаж үзнэ үү. Дэлгэрэнгүй мэдээлэлийг: www.worldbank.org/ibrd

3.
Хариулт :
Иргэн н. Одгэрэлээс ирүүлсэн Э-захидалд дараах хариуг хүргүүлж байна.

Алтны арилжааны премиум - опшин арилжааны үнэ юм.
Тооцох аргачлалыг доорх мэдээлийн эх үүсвэрээс үзнэ үү:
       www.agsm.edu.au/~eajm/0212/pdf/twite.pdf

4.
Хариулт :
Иргэн н. Мягмаржаваас ирүүлсэн э-захидалд дараах хариуг хүргүүлж байна.

        Дэлхийн хамгийн анхны зоос Sardis, Lydia, Asia Minor (одоогийн Турк улс) үүссэн юм байна. Түүний нэр нь Lydian electrum trite (4.71g, 13x10x4 mm). Энэ зоосыг King Alyattes алт болон мөнгөний хайлшаар 610-600 МЭӨ хийсэн байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэб хуудаснаас:

5.
Хариулт :
Иргэн н. Хулангийн асуултанд хариулъя

        Гадаад мөнгөн гүйлгээ, гуйвуулгыг үндсэн 3 системээр явуулдаг. Үүнд telex, SWIFT болон онлайн дээр суурилагдсан (e.g. Money Gram and Western Union) системүүд орно. Эдгээрээс одоогийн байдлаар SWIFT болон онлайн дээр суурилагдсан системүүд Монголд өргөн хэрэглэгдэж байна. Тelex-н хувьд цаг үеээ дагаад ашиглалтаас үндсэндээ гарч байгаа. Монгол Банк SWIFT-ыг гадаад төлбөр тооцоо хийхэд ашиглагдаг. Арилжааны банкууд SWIFT-ээс гадна онлайн дээр суурилагдсан гадаад гуйвуулгын системийг үйл ажиллагаандаа хэрэглэглэж байна

 

6.
Хариулт :
Иргэн Б. Оюунчимэгийн асуултанд хариулъя

        Монголбанкинд хандаж дээрх асуултыг ирүүлсэн учраас Монголбанкны Дотоод аудитын болон түүнээс хэрэгжүүлдэг хяналт шалгалтын үйл ажиллагааны онцлог, ялгааг мэдэхийг хүсжээ гэж ойлгож байна. Ингээд дараахь хариултыг хүргүүлж буй хүлээн авна уу.
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын Төвбанк нь Монголбанк болно гэж заасан. Иймд бусад улс орны Төв банкуудын нэгэн адил Дотоод аудитын функцийг хэрэгжүүлэгч бүтэц зохион байгуулалтын нэгжтэй. Түүнийг Дотоод Аудитын газар гэж нэрлэдэг. ДАГ нь Монголбанкны эрсдлийг удирдах, үйл ажиллагаагаа хууль тогтоомжийн дагуу явуулж буй эсэхэд хяналт тавих, Төв банкны үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг нэмэгдүүлэхэд удирдлагад туслалцаа үзүүлэх зорилготой.

 

7.
Хариулт :
Иргэн н. Бадрахын асуултанд хариулъя

        Дэлхийн аль ч орны төв банк инфляци өсч байгаа үед бодлогын хүүгээ өөрчлөн үнийн өсөлтийг саармагжуулах арга хэмжээ авдаг. Инфляци нэг оронтой, доогуур түвшинд шилжсэний дараа бодлогын хүүгээ эргээд бууруулдаг. Иймээс бодлогын хүү, улмаар зах зээлийн хүү цаашид тасралтгүй өснө гэж дүгнэж болохгүйг анхаарах хэрэгтэй.

 

8.
Хариулт :
Иргэн Б. Тамирын асуултанд хариулъя

        Зэсийн үнийг Зураг 5.1, Зураг 5.2-т (ам.доллар/тонн) болон Зураг 5.3-т (ам.доллар/унц) 1997-оноос 2006-он хүртэл графикаар харуулав. Зэсийн нийт экспортын хэмжээг 3-р хуудсанд тавьсан болно. Зэсийн дэлхийн зах зээлийн үнийг London Metals Exchange-ийн веб-сайтнаас /www.lme.co.uk/ авах боломжтой. Уг сайтанд бүх төрлийн металлын дэлхийн зах зээлийн үнэ спот болон форвард арилжааны хэлбэрээрээ байдаг. Цаашид статистик мэдээлэл хэрэгтэй болбол Үндэсний Статистикийн Төв Газар /www.nso.mn/ болон Монгол Банкны веб-сайтанд тавигддаг жилийн тайлангаас авч болно.

 

9.
Хариулт :
Иргэн н.Банзрагчийн асуултанд хариулъя

   Монголбанк нь арилжааны банкуудын гадаад гүйлгээний тайланг зөвхөн Монгол Улсын төлбөрийн тэнцлийн статистик нэгтгэлийг гаргахад зориулан мэдээлэл болгон ашигладаг. Иймд дээрх гадаад гуйвуулга, арилжааны тайлангийн нэгдсэн дүнг бус уг мэдээллийг ашиглан бэлтгэсэн Монгол Улсын төлбөрийн тэнцлийн мэдээг Монголбанкны цахим хуудаснаа байрлуулж нийтэд хүргэдэг. Холбоос: http://www.mongolbank.mn/web/guest/statistics/bp_mn

 

 
10.
Хариулт :

   Монголбанк нь арилжааны банкуудын гадаад гүйлгээний тайлангаар авсан мэдээллийг чандлан хадгалах үүрэгтэй тул нийтэд түгээх боломжгүй юм.

 

 
11.
Хариулт :

Монголбанкны дотоод аудитын үйл ажиллагаа нь "Дотоод аудитын дүрэм", "Дотоод аудитын газрын үйл ажиллагааны ерөнхий заавар" болон "Дотоод аудитын газрын хянан шалгагчийн гарын авлага"-ын дагуу явагддаг.

   Дотоод аудитын газраас Монголбанкны газар, хэлтэс, орон нутаг дахь салбар нэгжүүдэд хяналт тавьж, шалгалт хийн, учирч болзошгүй аливаа эрсдэл, алдагдлаас хамгаалах, бий болсон эрсдлийг бууруулах, арилгах, илэрсэн зөрчил дутагдлын мөрөөр холбогдох арга хэмжээ авах талаар шийдвэр гаргуулах, санал, зөвлөмж болон хугацаатай үүрэг даалгавар өгөх зэргээр ажилладаг.

Мөн Дотоод аудитын үйл ажиллагааг улирал тутам нэгтгэн дүгнэж, Монголбанкны Захирлуудын Зөвлөлийн гишүүд болон Монголбанкны Хяналтын Зөвлөлд тайлагнадаг.

 

12.
Хариулт :

Хөндлөнгийн аудит гэдэг нь санхүүгийн аудит бөгөөд санхүүгийн тайлангийн аудит нь санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн, мөнгөн гүйлгээ мөн санхүүгийн тайланд тусгагдсан зүйлс үнэн зөв, шударгаар илэрхийлэгдсэн эсэхийг батлах зорилготой. Өөрөөр хэлбэл хөндлөнгийн аудитын компани нь компани, эсвэл ямарваа нэгэн хуулийн этгээдийн санхүүгийн тайланг баталгаажуулах үйл ажиллаагааг хөндлөнгийн аудит гэдэг. Дэлхийд "том 4" хөндлөнгийн аудитын компани байдаг - "Ernst and Young", "KPMG", "Delloite Touche Tohmatsu", "PriceWaterhouseCoopers".

Хөндлөнгийн аудит нь дотоод аудитаас ялгарах гол зүйл нь дотоод аудит тухайн байгууллагад харъяалагддаг тул бүрэн бие даасан, хараат байдаггүй.