Хүү
Банкуудын харилцах, хадгаламжийн хүүний дээд доод хязгаарыг төгрөг, валютаар нь ангилан харуулж байна. Мөн тухайн сарын эцсийн байдлаар банкуудад байршиж буй харилцах, хадгаламжийн хүүг үлдэгдлийн хэмжээгээр нь жигнэж тооцсон жигнэсэн дундаж хүүг төгрөг, валютаар нь харуулж байна.
Төв банкны үнэт цаасны хүү:
Төв банкнаас тухайн сард гаргасан үнэт цаасны жигнэсэн дундаж хүү.
Засгийн газрын үнэт цаасны хүү:
Засгийн газраас тухайн сард гаргасан үнэт цаасны жигнэсэн дундаж хүү.
Банк хоорондын захын хүү:
Банк хоорондын зах дээр тухайн сард хийгдсэн нийт арилжааны жигнэсэн дундаж хүү. Арилжааны төрлөөр нь банк хооронд олгосон зээлийн, репо нөхцөлөөр хийгдсэн арилжааны, ТБҮЦ-ны хоёрдогч захын, овернайт зээлийн, банк хоорондын хадгаламжийн жигнэсэн дундаж хүү гэж задалж харуулдаг.
Банкуудын зээлийн хүү:
Банкуудын тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж жилийн хүүг төгрөг, валютаар нь ангилан харуулдаг. Мөн банкуудын орлого зарлагын тайланд үндэслэн тооцсон бодитоор төлөгдсөн хүүг үзүүлж байна.