Монголбанк

Буцах

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартыг хангуулах ажлын явц

/2013 оны 6-р сарын 21/

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны олон улсын стандартын хэрэгжилтэд байнгын хяналт тавих, үнэлгээ хийх ажлын хүрээнд Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (Financial Action Task Force буюу ФАТФ)-ын 2013 оны 6-р сарын 21-нд Норвегийн Осло хотод болсон уулзалтаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нь стратегийн дутагдалтай гэж үзсэн улс орнуудын өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлантай танилцлаа. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо олон улсын стандартад нийцүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажил, хүрсэн үр дүн нь доорх улс орнуудын хувьд харилцан адилгүй боловч эдгээр улсуудад нийтлэг байгаа эрх баригчдын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо олон улсын стандартад нийцүүлэх гэсэн хүсэл эрмэлзлэлийг ФАТФ сайшаан хүлээн авлаа.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд нь ФАТФ-ын зүгээс үнэлгээ хийгдээгүй байгаа улс орон нэлээд байгаа тул олон улсын санхүүгийн системийг эрсдэлээс хамгаалах зорилгоор ФАТФ үнэлгээ хийх, стратегийн дутагдалтай улс орнуудыг тогтоох ажлаа үргэлжлүүлэх болно

ФАТФ болон бүсийн байгууллагууд доор дурдсан улсуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны дутагдалтай талуудыг засаж залруулах чиглэлээр өгөгдсөн хугацаанд төлөвлөөний дагуу хамтран ажиллаж үр дүнг нийтэд тайлагнаж байх болно. ФАТФ доорх улс орнуудыг төлөвлөгөөний дагуу товлосон хугацааг анхаарч ажилахыг сануулж байна. ФАТФ доорх улсуудын төлөвлөгөөний биелэлтэд байнгын хяналт тавьж ажиллах бөгөөд өөрийн гишүүн орнуудыг доорх мэдээлэлд анхаарлаа хандуулахыг хүсэж байна.

Афганистан, Албани, Алжир, Ангол, Антигуа Барбуда, Аргентин, Бангладеш, Камбож, Куба, Кувейт, Киргизстан, Лаос, Боливи, Бруней, Филлиппин, Монгол, Марокко, Намиби, Балба, Никарагуа, Нигери, Судан, Тажикстан, Зимбабве, Шри ланка, Тайланд.

Монгол Улс

Монгол Улсын хувьд 2011 оны 6 дугаар сард мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоон дахь стратегийн дутагдлуудаа засахаар ФАТФ болон Ази Номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэг (АPG)-тэй хамтран ажиллах улс төрийн өндөр түвшний хүсэл сонирхолоо илэрхийлсэн. 2013 оны 2 дугаар сараас хойш Монгол улс “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг баталж, Терроризмтой тэмцэх хууль, Улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо сайжруулахад чиглэсэн алхамууд хийгээд байна. Гэвч Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооныхоо стратегийн дутагдлыг арилгах талаар Монгол Улсад нэмж хийх зүйлс байна гэж ФАТФ-ын зүгээс дүгнэж байна. Монгол улс эдгээр дутагдалтай талуудаа засах үйл ажиллагааны төлөвлөөг хэрэгжүүлэх тал дээр үргэлжлүүлэн ажиллах ёстой. Үүнд: (1) мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийг гэмт хэрэгт тооцсон заалтыг олон улсын стандартад нийцүүлэх; (2) террорист үйл ажиллагаанд ашиглагдах хөрөнгийг тогтоох, түүнийг царцаах ажиллагааг хуулийн тодорхой зохицуулалттай болох; (3) мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой хөрөнгийг хураах хуулийн тодорхой зохицуулалттай болох; мөн (4) мөнгөн үйлчилгээ үзүүлэгчдыг үр дүнтэй зохицуулалтад оруулах. ФАТФ-аас Монгол Улсыг үлдсэн дутагдлуудыг засахад чиглэсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг үргэлжүүлэн хийхийг дэмжиж ажиллах болно.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.