Монголбанк

Буцах

Монгол Улс гишүүн орон нь болсон Олон улсын байгууллагууд

 

Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын гишүүнээр 2004 оны 6 дугаар сард элссэн байдаг. ФАТФ нь анх 1989 онд “Их долоо” гэгдэх улс орнуудаас Нэгдсэн Үндэстний байгууллагын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх, үүнд бусад улс орныг хамруулах, хүчийг нэгтгэх зорилгоор үүсгэн байгуулагдаж байжээ. ФАТФ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх, түүнийг санхүүжүүлэхтэй тэмцэх үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх олон улсын стандартыг багтаасан зөвлөмж болох бодлогын баримт бичгийг боловсруулан гаргадаг бөгөөд анхны зөвлөмжийг 1990 онд гаргаж, 1996, 2001, 2003, 2012 онуудад шинэчлэн гаргаж байжээ. Монгол Улсын ФАТФ-ын бүс нутгийг хариуцсан салбар байгууллага болох Ази, Номхон далайн бүсийн байгууллага /АНДББ/-ын гишүүнээр 2004 онд элссэн бөгөөд Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын конвенцид 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нэгдэн орсныг соёрхон баталж, 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх /МУТСТ/ тухай хууль баталснаар СМА-ыг байгуулж, МУТСТ, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эхлүүлж ФАТФ-ын 40 зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг байна. СМА нь Дэлхийн Санхүүгийн тагнуулын албадын олон улсын нийгэмлэг /EGMONT буюу Эгмонт/-т 2009 онд элсжээ. Түүнчлэн, Монгол Улс МУТСТ тогтолцоог улам боловсронгуй болгох зорилгоор ОУВС, АХБ гэм мэт олон улсын бусад байгууллагатай нягт холбоотой ажиллаж байна.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.