Монголбанк

Буцах

Тамгын газрын чиг үүрэг

Тамгын газрын захирал: Ж.Батхуяг

Төв банк(Монголбанк)-ны газар(хэлтэс, алба)-ын болон салбар, төлөөлөгчийн газрын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, банкны тухай хууль тогтоомжийг биелүүлэх, боловсронгуй болгох улмаар санхүү, банкны системийн тогтвортой байдлыг хангах, эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  • 1. Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд туслах, төр засаг захиргааны болон төрийн бус байгууллагатай эрх хэмжээнийхээ асуудлаар буюу Монголбанкийг төлөөлж харилцах, холбогдох арга хэмжээг зохион байгуулах
  • 2. Монголбанкны аппаратын болон салбар нэгжийн бүтэц , зохион байгуулалтыг боловсронгуй болгох
  • 3. Монголбанкны Захирлуудын зөвлөлийн ажиллах журам боловсруулах, боловсронгуй болгож мөрдүүлэх, зөвлөлийн хурлын протоколын шийдвэрийн хэрэгжилтэд гүйцэтгэлийн хяналт тавих
  • 4. Газруудын чиг үүргийг боловсронгуй болгох, хэрэгжилтэд хяналт тавих
  • 5. Монголбанкны системийн хүний нөөцийн бодлогын асуудал, сургалт, давтан сургалтыг зохион байгуулах, холбогдох журам боловсруулж мөрдүүлэх
  • 6. Монголбанкны хөдөлмөрийн дотоод журам, дотоод зохион байгуулалттай холбогдох журам, дүрмийг боловсруулж мөрдүүлэх, захиргаа, ажилтны хооронд үүсэх хөдөлмөрийн харьцаа болон ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах
  • 7. Монголбанкны ажилтан, ахмад настан болон байгууллага, иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх ажлыг зохион байгуулах
  • 8. Монголбанкны нууцын хадгалалт, хамгаалалт, архив, бичиг хэрэг, захидал шуудан харилцаа, факс, гадаад бичиг хэрэг, ном, хэвлэлийн захиалга, номын сангийн үйлчилгээ эрхлэх
  • 9. Монголбанкны системийн нэгдсэн орлого, зарлагын төсвийг нэгтгэх, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг зохиох, батлуулах, гүйцэтгэлд хяналт тавих
  • 10. Ёслолын үйлчилгээ, уулзалт, хүлээн авалтыг зохион байгуулах
  • 11. Төвбанкны үндсэн зорилтын хүрээнд олон нийтэд мэдээллийг шуурхай хүргэх, мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах
  • 12. Монголбанкнаас гадаад улсуудын Засгийн газар, олон улсын банк, санхүүгийн байгууллага, дотоод, гадаад банк , хуулийн этгээдтэй байгуулах гэрээ, хэлэлцээрийн төсөл бэлтгэх, санал дүгнэлт, зөвлөмж өгөх
  • 13. Монголбанкны эд хөрөнгө, өмчлөлийн зүйлсийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, байшин барилга, техник хэрэгслэлийн засвар, үйлчилгээ, хэрэгцээт зүйлсээр хангах, цэвэрлэгээ, орчны тохижилт, аюулгүй байдлыг хариуцах

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.