Монголбанк

Буцах

Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн чиг үүрэг

Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн захирал: Б.Одонтунгалаг

Зорилго:

Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн чиг үүрэг нь Төв банк (Монголбанк)-ны үндсэн зорилтын хүрээнд олон нийтэд мэдээллийг шуурхай хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах, олон нийтийн эдийн засгийн боловсролыг дээшлүүлэхэд оршино. Энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэхдээ гадаад болон дотоод мэдээллийн харилцаа холбоо, мэдээллийн урсгал, нэгдмэл байдал, давтамжийг тодорхойлж хэрэгжилтийг хангана.

Монголбанкны дотоод харилцааны хүрээнд:

  • 1. Монголбанкны газар, хэлтэс, албатай нягт уялдаа холбоотой байж, удирдлагыг нэгдсэн мэдээллээр хангах;
  • 2. Олон нийтийн боловсрол мэдээллийн төв нь Монголбанкны бусад газар, хэлтэс, албадын захирлуудаас хэвлэлд өгөх мэдээллийн талаар чиглэл авах, газар хэлтэс, албанаас шаардлагатай мэдээллийг тухай бүр гаргуулан авах;
  • 3. Олон нийтийн боловсрол мэдээллийн төв нь цаг үеийн мэдээлллийг газар, хэлтэс, албанд тухай бүр хүргүүлэх;
  • 4. Сургалтын арга хэмжээнд Монголбанкны газар, хэлтэс, албадын холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулах;
  • 5. Монголбанкны хэвлэмэл бүтээгдэхүүнийг нэгтгэн хэвлүүлж, удирдлага болон газруудад хүргүүлэх;
  • 6. Монголбанкны цахим хуудсан дээр Монголбанкны дотоод мэдээллийг тогтмол оруулах, тогтмол шинэчлэх;
  • 7. Удирдлагад өдөр тутмын хэвлэлийн тойм бэлтгэн танилцуулах, мэдээллийн урсгалыг хянах, зохицуулах;
  • 8. Монголбанкны орон нутгийн салбаруудыг мэдээлэл болон сургалтын хөтөлбөр, гарын авлагаар хангах;
  • 9. Монголбанкны удирдлагын чиглэлийн хүрээнд мөнгөний бодлогыг олон нийтэд сурталчилах, мэдээлэхтэй холбоотой арга хэмжээнүүдийг (хэлэлцүүлэг, мэтгэлцээн) зохион байгуулах;
  • 10. Мэдээллийн бааз үүсгэж, баяжуулан удирдлагыг мэдээллээр тогтмол хангах;
  • 11. Мөнгөний бодлогын зөвлөлийн хуралд тухай бүр оролцож, мэдээлэл авах;

Олон нийт рүү чиглэсэн гадаад харилцааны хүрээнд:

  • 1. Монголбанкны үйл ажиллагаа, мөнгөний бодлогын шийдвэр гаргалтын нээлттэй ил тод байдлыг нэмэгдүүлэх, мөнгөний бодлогын үндсэн зорилтын хэрэгжилтийг олон нийтэд тогтмол тайлагнах замаар Монголбанкны нээлттэй ил тод байдлыг хангах;
  • 2. Олон нийтийн эдийн засгийн боловсролын нэмэгдүүлэх, холбогдох газруудтай хамтран системчилсэн сургалтыг зохион байгуулах;
  • 3. Монголбанкны хэвлэлийн хурлыг зохион байгуулах, цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх, зохион байгуулалтыг хангаж ажиллах;
  • 4. Гадаад орны Төв банкуудын олон нийттэй харилцах, олон нийтэд боловсрол олгох үйл ажиллагааны талаар туршлага судлан, өөрийн банкинд нэвтрүүлэх;
  • 5. Иргэд, олон нийтийн (хэвлэл мэдээллийн байгууллага, их дээд сургууль, санхүүгийн захад оролцогчид, орон нутаг гэх мэт) эдийн засгийн мэдлэгийг нэмэгдүүлэх үүднээс зорилтот бүлгүүдэд чиглэсэн сургалтын хөтөлбөр боловсруулж батлуулж, сургалтыг зохион байгуулах, тогтмол мэдээллээр хангах;
  • 6. Иргэд, олон нийтэд (хэвлэл мэдээллийн байгууллага, их дээд сургууль, санхүүгийн захад оролцогчид, орон нутаг гэх мэт) тухай бүр Монголбанкны тоон мэдээлэл, бодлогын үйл ажиллагаа, Инфографик, Онцлох сэдэв, Орчуулгын булан бүтээгдэхүүнүүдээр хангах;
  • 7. Монголбанкны инфо хаягаар ирсэн олон нийтийн сонирхсон асуултад хариулт тайлбар өгөх, уулзалт зохион байгуулах;
  • 8. Их, дээд сургуулийн оюутнууд, судлаач шинжээчдийн дунд төрөл бүрийн мэтгэлцээн, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах;
  • 9. Олон нийт, оюутан сурагчдад Монголбанкны үйл ажиллагаа, мөнгөний бодлогын талаар лекц уншиж, Эрдэнэсийн сан үзүүлэх зэргээр нээлттэй хөтөлбөрүүдийг зохион байгуулж үйл ажиллагааг олон нийтэд таниулах;
  • 10. Олон нийтийн эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажлыг тогтмол зохион байгуулах;
  • 11. Монголбанкны цахим хуудсыг тогтмол сайжруулж, хөгжүүлэх түүний аюулгүй байдлыг ханган ажиллахаас гадна газар, алба хэлтэстэй хамтран цахим хуудсыг тухай бүр мэдээллээр баяжуулах;
  • 12. Facebook, Twitter зэрэг олон нийтийн цахим хэрэгслийг ашиглан Монголбанкны мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх;
  • 13. Удирдлагын ярилцлага, тодруулгыг зохион байгуулж хэвлэлээр мэдээлэх, газар хэлтсийн мэдээллийг зуучлах ажлыг зохион байгуулах;
  • 14. Монголбанкны үйл ажиллагаа, мөнгөний бодлогын талаар ярилцлага, тодруулгыг холбогдох газруудаар өгүүлэх ажлыг зохион байгуулах;
  • 15. ОНБМТ-өөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага, тодруулга өгөх;
  • 16. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод эдийн засагч, судлаачидтай хамтран ажиллах;
  • 17. УИХ, Засгийн газарт Монголбанкны хэвлэмэл бүтээгдэхүүн /Жилийн тайлан (Монгол, Англи), Судалгааны товхимол, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Мөнгөний тойм, Гадаад худалдааны тойм, Инфляцийн хүлээлтийн судалгаа, товхимол, Брошюр /-ийг тухай бүр хүргүүлэх;
  • 18. Олон нийт, сэтгүүлчдийн эдийн засгийн боловсролд зориулсан гарын авлага, хэвлэмэл бүтээгдэхүүнүүдийг хийж хэвлүүлэх, түгээх;
  • 19. Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн мэргэжилтнүүд мөнгөний бодлоготой холбоотой мэдээллийг боловсруулж, хялбаршуулж, зорилтот бүлэгт хүргэх, түүнд хяналт тавьж нэмэлт мэдээлээр хангах, мэдээллийн урсгалд хяналт тавьж, мониторинг хийн удирдлагад болон холбогдох газруудад танилцуулах;

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.