Монголбанк

Буцах

Тайлан бүртгэлийн газрын чиг үүрэг

Тайлан бүртгэлийн газрын захирал: Ц.Гарьд

Монголбанкны нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэл болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гүйцэтгэж, санхүүгийн тайланг бэлтгэх, Монголбанкны нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсронгуй болгох, Засгийн газар, банкууд, Хадгаламжийн даатгалын корпорацийн төлбөр тооцоог гүйцэтгэх зорилгоор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ

  • 1. Монголбанкны нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэл болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой хууль, тогтоомжийн дагуу хийж, гүйцэтгэх;
  • 2. Монголбанкны санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцүүлэн бэлтгэх;
  • 3. Монголбанкны нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг Нягтлан бодох бүртгэлийн болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцүүлэн боловсронгуй болгох;
  • 4. Монголбанкны санхүүгийн үйл ажиллагаанд нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн дагуу хяналт тавих;
  • 5. Монголбанкны үйл ажиллагааны онцлогийг бүрэн тусгасан дансны дугаар, нэрээс бүрдсэн дансны нэгдсэн төлөвлөгөөг баталж, мөрдөх;
  • 6. Монголбанкны нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн системийг боловсронгуй болгох, удирдлагыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах;
  • 7. Засгийн газартай байгуулсан гэрээний үндсэн дээр Засгийн газрын яам, газруудын төлбөр тооцоог гүйцэтгэх;
  • 8. Дотоодын арилжааны банкууд, Хадгаламжийн даатгалын корпорацийн төлбөр тооцоог гүйцэтгэх

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.