Монголбанк

Буцах

Мөнгөний бодлогын газрын чиг үүрэг

Мөнгөний бодлогын газрын захирал: Б.Баярдаваа

Мөнгөний бодлогын газар нь Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, дотоодын үнийн тогтвортой байдлыг хадгалах үндсэн үүрэгтэй дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Мөнгөний бодлогын хэлтсийн чиг үүрэг

  • 1. Монгол улсын макро эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, макро гол үзүүлэлтүүдийн ойрын, дунд, урт хугацааны төсөөлөл хийх;
  • 2. Шинжилгээ, төсөөлөл дээр үндэслэн мөнгөний бодлогын санал боловсруулж, Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх;
  • 3. УИХ-аас батлах Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төсөл боловсруулах;
  • 4. Монгол Улсын макро эдийн засгийн төсөөлөл хийхэд шаардагдах макро загваруудыг хөгжүүлэх, мөнгөний бодлогын нөлөөллийн сувгуудыг шалгах;
  • 5. Макро зохистой бодлогын санал боловсруулах.

Бодлогын хэрэгжилт, зээлийн хэлтсийн чиг үүрэг

  • 1. Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;
  • 2. Тухайн үеийн макро эдийн засгийн нөхцөл байдалд нийцсэн мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийн зөв сонголтыг хийх, тэдгээрийг боловсронгуй болгох, өөр хооронд нь уялдуулах, шинэ хэрэгсэл нэвтрүүлэх;
  • 3. Монголбанкнаас Засгийн газарт олгох санхүүжилт;
  • 4. Төрөөс онцгойлон явуулж буй санхүүжилтийн тусгай хөтөлбөрүүдийг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх;
  • 5. Олон улсын санхүүгийн байгууллагуудаас Монголбанкаар дамжуулан олгох төслийн зээлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
  • 6. Банк хоорондын захын нөөцийн таамаглал хийх;
  • 7. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай журам, заавар, гэрээ боловсруулах, батлуулах, өдөр тутмын хэрэгжилтэд хяналт тавих.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.