Монголбанк

Буцах

Хяналт, шалгалтын газрын чиг үүрэг

Хяналт, шалгалтын газрын захирал: Н.Батсайхан

Банкны байгууллагын үйл ажиллагаанд тавих Монголбанкны хяналтыг хэрэгжүүлж, Банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, удирдлага, үйл ажиллагаанд нь тавих шаардлага, санхүү төлбөрийн чадварын зохистой харьцааг тогтоох замаар санхүүгийн системийн үйл ажиллагааны бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  • 1. Банкны тухай хууль тогтоомж, төрийн мөнгөний бодлого болон Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр, баталсан журам, зааврыг банкны байгууллага хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, шалгалт хийх, үйл ажиллагаа, санхүү төлбөрийн байдалд нь үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтын мөрөөр тодорхой арга хэмжээ авах
  • 2. Банкны байгууллага, түүний нэгж байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн иргэд, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч хянах, энэ талаар болон тэдгээрийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгахтай холбогдсон асуудлаар санал дүгнэлт боловсруулж удирдлагад танилцуулж, шийдвэрлүүлэх, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх
  • 3. Банкны байгууллагаас тэдгээрийн бүтэц, зохион байгуулалт, байршил, эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаа, санхүү, төлбөрийн чадварын байдалтай холбоотой үзүүлэлтээр тайлан, мэдээ, судалгааг гаргуулан авч сиситемийн хэмжээгээр нэгтгэн дүгнэлт хийж, хяналт шалгалтын нэгдсэн бодлого боловсруулахад ашиглах, мөрөөр нь тодорхой арга хэмжээ авах
  • 4. Банкны байгууллагаас ирүүлсэн тайлан, мэдээ, судалгааг үндэслэн банк тус бүрээр болон системийн хэмжээгээр он дараалсан үзүүлэлт хөтлөн байнга баяжуулж байх, эдийн засгийн шинжилгээ судалгаа хийж , хяналт шалгалтад ашиглах
  • 5. Банкинд аудит хийх зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүлээн авч судлан холбогдох саналаа Монголбанкны Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөлд танилцуулах, Монголбанкнаас зөвшөөрөл авсан аудитын байгууллагын тайлан дүгнэлтийг авч танилцан Монголбанкны хяналт шалгалтын дүгнэлттэй харьцуулан дүгнэх
  • 6. Зээлийн мэдээллийн санд мэдээлэл хүлээн авч хянах, мэдээллийг холбогдох байгууллагад зохих журмын дагуу хүргүүлэх, сангийн хэвийн үйл ажиллагааг хангах, мэдээллийг нь баяжуулах арга хэмжээ авах, программ хангамж, техник тоног төхөөрөмжийг сайжруулах талаар саналаа холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих
  • 7. Банкны системд хэрэгжүүлж буй бүтцийн өөрчлөлтийн явц, үр дүн болон банкны хувьчлалыг хэрэгжүүлэхэд баримтлах чиглэлийг судалж, боловсронгуй болгох, хэрэгжүүлэх талаар санал боловсруулж, холбогдох байгууллагад танилцуулж шийдвэрлүүлэх
  • 8. Хяналт шалгалтын ажлын үр өгөөж, чанарыг дээшлүүлэх, шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээллэх ажлыг холбогдох газартай хамтран зохион байгуулах
  • 9. Банкны үйл ажиллагааны талаарх харилцагч, хадгаламж эзэмшигчийн өргөдөл, гомдлыг барагдуулах, цагдаа, хууль хяналтын байгууллагын удирдлагын хүсэлтээр шалгалт хийх , шинжээчээр ажиллан дүгнэлт гаргах, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх
  • 10. Хяналт шалгалттай холбогдсон асуудлаар олон улсын банкны байгууллагуудтай хамтран ажиллах

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.