Монголбанк

Буцах

Төлбөр тооцооны газрын чиг үүрэг

Төлбөр тооцооны газрын захирал: Э.Анар

Санхүүгийн тогтвортой байдлын хангах, мөнгөний бодлогыг амжилттай хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Үндэсний төлбөрийн системийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, системийн оператор, оролцогч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, төлбөр тооцооны найдвартай, тасралтгүй байдлыг ханган ажиллаж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

1. Бодлого зохицуулалт, үйл ажиллагааны хэлтэс

  • 1.1 Төлбөрийн системийн үйл ажиллагааг зохицуулах, түүнд тавих хяналтын талаар баримтлах төв банкны бодлого, эрх зүйн зохицуулалт, дүрэм, журмыг Олон улсын төлбөр тооцооны банкнаас гаргасан зарчим, зөвлөмж болон бусад стандартад нийцүүлэн боловсруулах, шинэчлэх;
  • 1.2 Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн хэрэгсэл гаргагч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болон операторын зохистой засаглал, удирдлага, үйл ажиллагаа, хэрэглэгчтэй холбогдох харилцаа, систем хоорондын хамаарлыг зохицуулсан журам, дүрмийг боловсруулах, шинэчлэх;
  • 1.3 Төлбөрийн системд оролцох зөвшөөрөл авсан этгээд, түүний төлбөрийн системд хамаарах үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага, тэдгээрт холбогдох дүрэм, журам, заавар боловсруулах, шинэчлэх;
  • 1.4 Их дүнтэй төлбөр тооцооны “БАНКСҮЛЖЭЭ” систем, олон улсын төлбөр тооцооны “СВИФТ” сүлжээний тогтвортой, тасралтгүй, найдвартай, үр ашигтай ажиллагааг ханган ажиллаж, төлбөр тооцоог үл саатуулах;
  • 1.5 Үндэсний төлбөрийн системд үүсч болзошгүй эрсдэл, түүнийг удирдахтай холбоотой заавар, зөвлөмж, аргачлал, бусад баримт бичгийг боловсруулах;
  • 1.6 Монгол Улсын Төлбөр тооцооны үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах, ажлын төлөвлөгөөг батлуулах, биелэлтийг хангуулах, ээлжит хуралдааныг зохион байгуулах, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах;
  • 1.7 Төлбөрийн үйлчилгээ, түүний үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцогч этгээд, бусад орны төв банк, олон улсын бусад байгууллагатай хамтран ажиллах;

2. Хяналт зохицуулалтын хэлтэс

  • 2.1 Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааны найдвартай, тасралтгүй, үр ашигтай байдлыг хангах зорилгоор хяналт тавих, газар дээрх шалгалт хийх, хяналт шалгалтын тайлан бэлтгэх, холбогдох арга хэмжээ авах, зөвлөмж, дүгнэлт гаргах;
  • 2.2 Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн хэрэгсэл гаргагч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болон операторын зохистой засаглал, удирдлага, үйл ажиллагаа, хэрэглэгчтэй холбогдох харилцаа, систем хоорондын хамаарлыг зохицуулсан журам, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих;
  • 2.3 Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа, систем ажиллуулах, төлбөрийн хэрэгсэл гаргах, төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх, гэрээт төлөөлөгчөөр дамжуулах төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, аутсорсингийн үйлчилгээ авах, цахим мөнгө гаргах зөвшөөрөл олгох, хяналт тавих;
  • 2.4 Төлбөрийн систем, Төв банкны үнэт цаасны цахим арилжааны систем болон мөнгөн гуйвуулгын үйл ажиллагааг Олон улсын байгууллагаас гаргасан зарчим, аргачлалын дагуу үнэлэх, цаашид авах арга хэмжээг тодорхойлж, хэрэгжилтэнд хяналт тавих;
  • 2.5 Төлбөрийн системийн оператор болон оролцогчийн техник тоног төхөөрөмж, програм хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагаа, нууцлал, аюулгүй байдал, эрсдэлийн удирдлагад хяналт тавих, хууль тогтоомж, стандартад нийцэж буй эсэхэд үнэлэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгах талаар арга хэмжээ авах;
  • 2.6 Төлбөрийн системийн үйл ажиллагаатай холбоотой тайлан, судалгааг хийх, төлбөрийн системийн хяналт, шалгалтын тайланг жил бүр гаргах, олон нийтэд ил тод болгох.

3. Үндэсний цахим гүйлгээний төв

  • 3.1 Банк хоорондын бага дүнтэй төлбөр тооцооны систем, картын нэгдсэн сүлжээний тогтвортой, тасралтгүй, найдвартай, үр ашигтай ажиллагааг ханган ажиллаж, төлбөр тооцоог үл саатуулах;
  • 3.2 Банк хоорондын төлбөр тооцоотой холбоотой мэдээллийг хадгалах, хэвийн бус байдал үүссэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авах;
  • 3.3 Банк хоорондын гүйлгээний нууцлалыг ханган ажиллаж, хяналт тавих, банк хоорондын төлбөр тооцооны стандартыг тодорхойлох;
  • 3.4 Банк хоорондын бага дүнтэй болон картын нэгдсэн сүлжээний гүйлгээг боловсруулах, төлбөр тооцооны үр дүнг тооцоолох, төрийн байгууллагын төлбөр тооцоог гүйцэтгэх;
  • 3.5 Банк хоорондын бага дүнтэй төлбөр тооцооны систем, картын нэгдсэн сүлжээний үйл ажиллагааг явуулахад ашиглагддаг тоног төхөөрөмж, програм хангамжийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх, доголдлыг засварлах;
  • 3.6 Картын нэгдсэн сүлжээнд гарсан гомдол маргааныг шийдвэрлэх, залруулга хийх;
  • 3.7 Олон улсын шинжээчид, төлбөрийн системийн хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтнүүдээс банк хоорондын төлбөр тооцооны системд хийсэн үнэлгээ, зөвлөмжийг өөрийн ажилд тусгаж ажиллах, олон улсын картын байгууллагуудтай хамтран ажиллах

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.