Монголбанк

Буцах

Мөнгөн тэмдэгтийн газрын чиг үүрэг

Мөнгөн тэмдэгтийн газрын захирал: Р.Саранцэцэг

Мөнгөн тэмдэгтийн газар нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд заасан үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор дараах чиг үүргийг эрхэлнэ.

  • 1. Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах;
  • 2. Мөнгөн тэмдэгт шинээр үйлдвэрлэх, тээвэрлэх, түүний нөөцийг бий болгох;
  • 3. Үндэсний мөнгөн тэмдэгтийн Нөөц болон Төв бэлтгэл сангийн найдвартай, тасралтгүй ажиллагааг болон тэдгээрийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангах;
  • 4. Үндэсний мөнгөн тэмдэгтийн чанар, үзэмж, хамгаалалтын таних тэмдгийг олон улсын шинэ дэвшилтэт технологи, дэлхий нийтийн хөгжил дэвшилтэй уялдуулан тогтмол сайжруулж, боловсронгуй болгох;
  • 5. Мөнгөн тэмдэгтийн хүчин төгөлдөр, хуурамч эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах ажлыг эрхлэн зохион байгуулах;
  • 6. Дээр дурдсан үндсэн чиг үүрэгтэй холбогдсон журам, заавар боловсруулах, мөрдөх;
  • 7. Үндсэн чиг үүрэгтэй холбогдсон бодлогын санал боловсруулах;
  • 8. Гүйлгээнээс хасагдсан хуучны үнэт мөнгөн тэмдэгтүүд, загварууд болон дурсгалын зориулалттай бусад мөнгөн тэмдэгтийн нөөцийг хадгалах, зарцуулах, тэдгээртэй холбоотой журам, заавар боловсруулж мөрдөх;

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.