Монголбанк

Буцах

Мөнгөний статистикт оруулсан өөрчлөлтүүд

Монголбанкны 2011 оны санхүүгийн тайланг баталгаажуулсан хөндлөнгийн аудитын зөвлөмжийн дагуу Төв банкны тайлан тэнцлээс ОУВС-гаас авсан зээлийг хасч, Засгийн газрын бүртгэлд тусгаснаар Монголбанкны сарын бюллетенийн Төв банкны тоймын гадаад пассиваас уг зээлийг 2012 оны 12 дугаар сараас эхлэн хасав. Улмаар Мөнгөний тойм хэсэгт “ОУВС-гийн зээл-Сангийн Яам” гэсэн баганыг шинээр оруулав. Мөн олон улсын стандартын дагуу 2007 оны 12 дугаар сараас 2012 оны 11 дүгээр саруудын Төв банкны тоймын Өөрийн хөрөнгийн бүлэг, бусад цэвэр зүйл гэсэн үзүүлэлтийг өөрчиллөө. Өөрчлөлтийг дараах хүснэгтээр харуулж байна.

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.