Монголбанк

Буцах

Банкуудын нэгдсэн тайлангийн үзүүлэлтүүдийг шинэчлэн байршуулах талаар

Монголбанкны цахим хуудсанд банкуудын нэгдсэн тайланг сар бүр урьдчилан гаргасан хуваарийн дагуу байршуулан олон нийтэд түгээдэг. Цаашид банкуудын нэгдсэн тайлангийн гол гол үзүүлэлтүүдийг гаргаж байх болно. Активын үзүүлэлтүүдээс зээл, банкны нөөц, ТБҮЦ, ЗГҮЦ, бусад үнэт цаас, гадаад актив гэсэн үзүүлэлтүүдийг сонгосон ба эдгээрийн нийт активт эзлэх хувь 2013 оны 3 дугаар сарын байдлаар 90 орчим хувийг бүрдүүлж байна. Зээлийг төгрөг, валютаар ангилан харуулахын зэрэгцээ чанаргүй зээлийн үлдэгдлийг харуулна.

Харин пассивын хувьд харилцах, хадгаламж, ЗГ-ын хадгаламж, гадаад пассивын бүлгүүдийг сонгож байгаа бөгөөд 2013 оны 3 дугаар сарын байдлаар нийт пассивын 75 орчим хувийг бүрдүүлж байна. Харилцах, хадгаламжийг төгрөг, валютаар ангилан үзүүлэх болно.

Мөн өөрийн хөрөнгийн бүлгийн дүнг харуулахын зэрэгцээ, тухайн оны ашиг/алдагдал гэсэн үзүүлэлтийг харуулна.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.