Монголбанк

Буцах

Статистикийн бюллетеньд оруулсан өөрчлөлтүүд

Мөнгө, санхүүгийн статистикийн олон улсын стандартын дагуу төлбөрийн чадваргүй болж татан буугдсан банкуудын мэдээллийг мөнгө, санхүүгийн үзүүлэлтэд үргэлжлүүлэн тусгахыг зөвлөсний дагуу Анод, Зоос, Хадгаламж банкуудын мэдээллийг мөнгө, санхүүгийн үзүүлэлтэд тусган гаргасаар байна.

Ийнхүү эдгээр банкуудын үзүүлэлтийг Хадгаламжийн байгууллагын тоймд тусган, нэгтгэлийг гаргаж байгаа ч үйл ажиллагаа явуулж буй санхүүгийн байгууллагуудын тоон мэдээллийг тусад харуулах нь судалгаа шинжилгээ хийх зэрэг ач холбогдолтой байгаагаас 2014 оны 8 дугаар сараас эхлэн эдгээр банкуудын тоон мэдээллийг оруулсан болон хассан байдлаар зэрэгцүүлэн харуулах боллоо. Мэдээллийн харьцуулах боломжийг бүрдүүлэх үүднээс 2013 оны 7 дугаар сараас эхлэн өмнөх тоон дарааллыг үүсгэлээ.

Эдгээр банкны үзүүлэлт нь мөнгөний нийлүүлэлтийн хэсэгт нөлөөлөхгүй, харин Хадгаламжийн байгууллагаас олгосон зээлийн үзүүлэлтэд нөлөөлж байгаа тул Статистикийн бюллетенийн Мөнгөний тойм болон Зээлийн үлдэгдэл бүлгүүдэд нэмэлт баганаар үзүүллээ.

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.