Монголбанк

Буцах

Татан буугдсан банкуудын үзүүлэлтүүдийг хассан банкуудын нэгдсэн тайланг зэрэгцүүлэн зарлах тухай

Төлбөрийн чадваргүй болж татан буугдсан банкуудын үзүүлэлтийг Мөнгө, санхүүгийн статистикийн олон улсын стандартын дагуу мөнгө, санхүүгийн статистикт тусгахыг зөвлөсний дагуу Анод, Зоос, Хадгаламж банкуудын мэдээллийг банкуудын нэгдсэн тайлан тэнцэлд тусган, мөнгөний үзүүлэлтүүдийг гаргасаар байна. 2014 оны 8-р сараас дээрх татан буугдсан банкуудын үзүүлэлтүүдийг оруулсан болон хассан байдлаар зэрэгцүүлэн мөнгөний үзүүлэлтүүдийг харуулах болсон.

Иймээс уг үзүүлэлтийг тооцох үндсэн мэдээлэл болох банкуудын нэгдсэн тайланг дээрх банкуудыг оруулсан болон хассанаар 2014 оны 10-р сараас харуулж байна. Мэдээллийн харьцуулах боломжийг бүрдүүлэх үүднээс 2013 оны 7 дугаар сараас эхлэн өмнөх тоон дарааллыг үүсгэлээ.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.