Монголбанк

Буцах

Мөнгөний статистикт оруулсан өөрчлөлтүүд

Монголбанкнаас мөнгөний статистик мэдээллийн чанарыг сайжруулах, олон улсын стандартыг хэрэгжүүлэх талаар тогтмол арга хэмжээ авч байна. Мөнгөний статистик мэдээлэлд энэ удаа дараах өөрчлөлтийг оруулж байна.

Монгол улсын Сангийн яамны статистик мэдээлэлтэй уялдуулан банкуудын 2008 оны 12 дугаар сарын нэгдсэн тайлан тэнцэлд Засгийн газрын төгрөгийн хугацаатай хадгаламжийн дүнг 10 тэрбум төгрөгөөр, валютын хугацаатай хадгаламжийн дүнг 8 сая ам. доллар буюу 12.5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэв. Уг өөрчлөлтийг оруулснаар Банкуудын нэгдсэн тэнцэл дэх Засгийн газрын хадгаламжийн бүлэг 2008 оны эцсийн байдлаар 22.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Харин Сарын Статистикийн Мэдээлэл /бюллетень/-ийн мөнгөний нийлүүлэлт (М2), үүн дотроо бараг мөнгө, Мөнгөний тоймын Засгийн газрын цэвэр зээл тус бүр 22.5 тэрбум төгрөгөөр буурч байна.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.