Монголбанк

Буцах

Мөнгөний статистикт оруулсан өөрчлөлтүүд

Техникийн чанартай алдааг засварласан, гадаад пассивын бүртгэлд тохируулгын гүйлгээ хийсэн, мөнгөний статистик мэдээллийг Засгийн газрын статистик мэдээлэлтэй тохируулсан зэргээс мөнгөний статистик мэдээлэлд дараах өөрчлөлтийг оруулж байна.

Монголбанкны сарын статистикийн мэдээлэл /бюллетень/-ийн Мөнгөний нийлүүлэлт хэсгийн банкуудын касс 2008 оны 12 дугаар сард 0.4 сая төгрөгөөр буурав. Харин банкнаас гадуурх мөнгө 0.4 сая төгрөгөөр өсч, мөнгөний нийлүүлэлт-М2, үүн дотроо М1 мөнгө энэ хэмжээгээр нэмэгдсэн байна. Мөнгөний тоймын хэсэгт Гадаад цэвэр актив 2008 оны 12, 2009 оны 1 дүгээр саруудад 42.4 сая төгрөгөөр өссөн нь гадаадын банкнаас авсан зээлд тохируулгын гүйлгээ хийсэнтэй холбоотой байна. Монгол улсын Сангийн яамны статистик мэдээлэлтэй уялдуулан Засгийн газрын цэвэр зээлийг 2008 оны 12 дугаар сард 2.25 тэрбум төгрөгөөр, 2009 оны 1 дүгээр сард 2 тэрбум төгрөгөөр тус тус өсгөснөөс дотоод цэвэр зээл энэ хэмжээгээр нэмэгдэв. Нөөц мөнгө 2008 оны 12 дугаар сард 451.3 сая төгрөгөөр, 2009 оны 1 дүгээр сард 450.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэв.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.