Монголбанк

Буцах

Мөнгөний статистикт оруулсан өөрчлөлтүүд

Монголбанкны тайлангийн пассив талд шинээр Бусад санхүүгийн байгууллагын хөрөнгө бүлгийг 2011 оны 9 дүгээр сард нээсэн бөгөөд 2011 оны 6 дугаар сараас Хөгжлийн банк, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн Монголбанк дахь хөрөнгийг оруулав. ОУВС-гийн мөнгөний статистикийн зөвлөхийн зөвлөмжийн дагуу Монголбанкны пассивын Хөтөлбөрийн зээлийн эх үүсвэрийн бүлгийг 2011 оны 9 дүгээр сард гадаад пассивын гадаадын банкнаас авсан зээл болон Засгийн газрын хадгаламжийн бүлгийн Засгийн газарт өгөх өглөгт 2005 оны 1 сараас задалж оруулав.

Зарим банкуудын бүртгэлийг залруулснаас 2011 оны 10 дугаар сард дараах засварыг оруулав. Банкуудын 2011 оны 9, 10 дугаар сарын нэгдсэн тайлангийн актив талд оршин суугч буст олгосон зээл 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, иргэдэд олгсон зээл энэ хэмжээгээр буурав. Бусад санхүүгийн байгууллагад төлөх өглөг 2010 оны 10 дугаар сараас 2011 оны 10 дугаар саруудад 2.3-4.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, бусад банкинд төлөх өглөг энэ хэмжээгээр багасав.

Бюллетеньд: Дээрх өөрчлөлтийн улмаас зээлийн дүн 2011 оны 9 дүгээр сард 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, гадаад актив энэ хэмжээгээр буурав.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.