Монголбанк

Буцах

Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийлээ

Огноо: 2018/04/23

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны дэргэдэх “Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл”-ийн дарга Б. Сэргэлэнг тус зөвлөлийн гишүүдийн хамт хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголбанкнаас Нөөцийн Удирдлага, Санхүүгийн Зах зээлийн газрын захирал А.Энхжин, Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа,  Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлөөс судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцов.

Монголбанкны Эрдэнэсийн санд хадгалагдаж буй түүхэн дурсгалт үнэт зүйлсийн зэрэглэлийг шинэчлэн тогтоох, мэргэжлийн шинжилгээ, судалгаа хийх,  үзэсгэлэн зохион байгуулах болон цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.