Монголбанк

Буцах

Монгол Улсын "Санхүүгийн тогтвортой байдлын тайлан" 11 дэх дугаар гарлаа

Огноо: 2018/07/03

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс “Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-г хагас жил тутам боловсруулан олон нийтэд танилцуулдаг бөгөөд энэ удаа 11 дэх дугаарыг Та бүхэнд хүргэж байна.

Энэ удаагийн тайланд Хадгаламжийн даатгалын талаарх дэд бүлэг болон СТБЗ-ийн Ажлын албанаас Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран анх удаа зохион байгуулсан “Монгол Улсын нийт арилжааны банкуудын эрсдэлийн хүлээлтийн судалгаа”-ны үр дүн  нэмэгдэж орсон нь өмнөх тайлангуудаас онцлогтой юм.

Тус тайланг Монголбанкны веб хуудасны "Санхүүгийн тогтвортой байдал" цэс буюу эндээс татан авч, уншина уу.

Тайлангийн чанар, агуулгыг сайжруулахтай холбоотойгоор санал, хүсэлтийг Монголбанкны СТБЗАА-ны 455122 утсаар холбогдон ирүүлэх боломжтой.

 

Санхүүгийн Тогтвортой Байдлын Зөвлөлийн

Ажлын алба

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.