Монголбанк

Буцах

Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 4 хувиар өсчээ

Огноо: 2018/08/01

Монголбанк 7 дугаар сард 2,132 кг алт худалдан авснаар энэ оны эхнээс хойш нийтдээ 9.34 тонн алт худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үед 8.94 тонн алт авч байснаас 399 кг-аар их буюу 4%-иар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

2018 оны 7 дугаар сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 97,883.50 төгрөг байлаа.

График 1. 1990-2018 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ

График 2. 2018 оны 7 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.