Монголбанк

Буцах

ОУВС-гийн захирлуудын зөвлөл 36.22 сая ам. долларын санхүүжилтийг баталлаа

Огноо: 2018/11/01

Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)-ийн хэрэгжилтийн тав дахь шатны үнэлгээг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцэж баталлаа. Энэхүү үнэлгээг хийж баталснаар Монгол Улсад 26.2 сая зээлжих тусгай эрх (ЗТЭ) буюу ойролцоогоор 36.22 сая ам.долларын санхүүжилт нэмж олгогдох бөгөөд улмаар бусад донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтүүдийг үргэлжлүүлэн авах боломж бүрдэж байгаа юм.

Хөтөлбөрийн хүрээнд ОУВС-аас нийтдээ 157.24 сая ЗТЭ буюу 217.33 сая ам. долларын санхүүжилт олгогдоод байна.

ОУВС-ийн хэвлэлийн мэдээг дараах линкээс харна уу.

Англи хэл дээр: Энд дарна уу

Монгол хэл дээр:  Энд дарна уу

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.