Монголбанк

Буцах

Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчдэд Үндэсний төлбөрийн системийн хуулийг сурталчлав

Огноо: 2018/12/10

Монголбанкнаас хэрэгжүүлж буй “Цахим эринд цахим төлбөр тооцоо” аяны хүрээнд төлбөрийн системийн эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагааны талаар системийн оролцогч болон олон нийтийг хамарсан сургалтыг 2018 оны 12 дугаар сар 6-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар Монгол Улсын төлбөрийн системийн тухай хууль, Монголбанкнаас баталсан бодлого, журам тэдгээрт хийж буй шинэчлэлт, өөрчлөлтийн талаар олон нийтэд таниулан сурталчлахыг зорьсон бөгөөд оролцогчдоос дээрхийг танин мэдсэнээр санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангуулахад чухал ач холбогдолтой болохыг дүгнэсэн юм.

Үндэсний төлбөрийн системийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр төлбөрийн системд зөвхөн банкууд оролцож байсныг өргөжүүлж, Монголбанкнаас зөвшөөрөл авсан бусад хуулийн этгээд төлбөрийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн орчин бий болсон юм. Үүнтэй төлбөрийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй байгууллага, хуулийн этгээдэд төлбөрийн системийн эрх зүйн зохицуулалтыг тусгайлан таниулах шаардлагатай бий болоод байгаа билээ.  

Монголбанк нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу төлбөрийн системийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, дэд бүтцийг технологийн хөгжилтэй уялдуулан шинэчлэх, түүний аюулгүй, найдвартай байдлыг хангахад чиглэсэн бодлого зохицуулалт, үйл ажиллагаа, хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.