Монголбанк

Буцах

Банк хоорондын валют арилжааны цахим талбарыг шинэчиллээ

Огноо: 2018/12/26

Монголбанкнаас валютын захын дэд бүтцийг сайжруулах, хүртээмж, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Блүүмберг терминалийн “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг 2017 оны 4 дүгээр сард нэвтрүүлсэн. Монголбанкны зүгээс банк хоорондын валют арилжааны цахим талбарыг дотоодын нөөцөд тулгуурлан хөгжүүлж, өмнөх талбарыг сайжруулсан бөгөөд шинэ цахим талбарыг 2018 оны 12 дугаар сарын 21-нээс ашиглаж эхлээд байна. Шинэчилсэн хувилбарыг ашиглаж эхэлснээр үйл ажиллагааны эрсдэлийг бууруулж, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэн дотоодын валют арилжааны захын хөгжилд чухал хувь нэмэр оруулах юм.

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.