Монголбанк

Буцах

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Огноо: 2015/09/30

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (Зөвлөл)-ийн ээлжит хуралдаан 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сангийн яамны байранд хуралдлаа. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд: 

  1. Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр-ийн төслийн хэлэлцэж, батлах тухай;

  2. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн танилцуулга;

  3. Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын тайлан: Дугаар №5;

  4. Санхүүгийн салбарт активын удирдлагын тогтолцоо бий болгох тухай;

  5. Инфляцийн төлөвийн тайлан: Дугаар №2;

  6. Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны дунд статистик мэдээллийн нэгдсэн сан үүсгэх журмын төслийг хэлэлцэж батлах тухай;

  7. Даатгалын эрх зүйн орчныг сайжруулах, зохицуулалтыг боловсронгуй болгохтой холбоотой зарим асуудал;

  8. Татан буугдсан Зоос банк хувьцаат компани дахь банкны эрх хүлээн авах үйл ажиллагааг дуусгавар болгох тухай;

  9. 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төслийн талаар;

  10. Хадгаламж, зээлийн хоршооны гишүүдийн хадгаламжийг даатгалд хамруулах тухай асуудал.

 

Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс холбогдох газруудад хариуцсан чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгсөн болно.

 

Санхүүгийн Тогтвортой Байдлын Зөвлөлийн

Ажлын Алба


Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.