Монголбанк

Буцах

“Mongolia Gold-2019” чуулга уулзалтад алт тушаалтыг нэмэгдүүлэх хүчин зүйлсийг авч үзэв

Огноо: 2019/03/22

Монголбанк, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын уул уурхайн бирж хамтран “Mongolia Gold-2019” алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн 3 дахь удаагийн олон улсын чуулганыг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн чуулганыг “Нөхөн сэргээлтийг хөгжлийн шинэ шатанд гаргая, алтны нөөцийг нэмэгдүүлье” уриатайгаар зохион байгууллаа. Уг чуулга уулзалтад Монголбанк оролцож, Монголбанкны алт худалдан авалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Монголбанкинд алтаа тушаахын давуу тал, алт тушаалттай холбоотой бусад асуудлаар оролцогчдод мэдээлэл, танилцуулга хийв.

Чуулга уулзалтад оролцогчид Монголын алтны салбарт дэвшилтэт техник, технологи, дэлхийн туршлагыг нэвтрүүлэх, алтны шороон ордын төслүүдэд богино хугацаатай санхүүжилт татах, алтны үндсэн ордын төслүүдэд хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн эргэлтэнд оруулах, алтны нөөцийг нэмэгдүүлэх ингэснээр алт тушаалтыг нэмэгдүүлэх боломж илүү нэмэгдэнэ хэмээн үзэж байсан юм.

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.