Монголбанк

Буцах

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалт, хэлэлцүүлэг болов

Огноо: 2019/05/07

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Ази-Номхон далайн бүсийн байгууллага (APG)-аас хийсэн Харилцан үнэлгээний дүнг ахиулах талаар хийж байгаа ажлыг танилцуулах хүрээнд Монголбанкнаас санаачлан банк, санхүүгийн байгууллагууд болон хууль сахиулах байгууллагуудын төлөөллүүдийг хамарсан ээлжит уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго ФАТФ-ын 2019 оны 10 дугаар сарын уулзалтад Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны тайланг бэлтгэх ажилд голлох үүрэгтэй оролцох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тулгамдаж байгаа асуудлаа ярилцах, цаашид хийх ажлаа төлөвлөхөд чиглэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогч байгууллагуудын төлөөллүүд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудлаар олон нийтийн боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаануудыг шат дараатай зохион байгуулж, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх иргэн, аж ахуйн нэгж бүр мөнгө угаах гэмт хэргийн хор уршгийг ойлгож, зохих мэдээлэлтэй байж, үүргээ биелүүлж байх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ.

Фото зураг:

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.