Монголбанк

Буцах

Төв банкны суурь бүртгэлийн болон ERP системийг шинэчилнэ

Огноо: 2019/06/21

Монголбанк Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд Төв банкны суурь бүртгэлийн болон ERP систем нийлүүлж, суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлаж,  “Intellect Design Arena” компанийг сонгон шалгаруулсан бөгөөд тус компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол өнөөдөр боллоо. Гэрээнд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Intellect Design Arena” компанийн Ази Номхон Далайн Бүсийн орнууд хариуцсан захирал Индранил Чаудхарс нар гарын үсэг зурж батлав.

 Энэхүү төсөл нь олон улсын төв банкуудад хэрэгжиж буй “Intellect Quantum Central Banking” шийдлийг нэвтрүүлэх юм.

Ингэснээр суурь бүртгэлийн ерөнхий дэвтэр, банкны үйлчилгээ, төрийн үйлчилгээ, мөнгөний бодлого,  зээл болон барьцаа хөрөнгийн удирдлага, валютын ханшийн удирдлага, гадаад худалдаа, Интернет банкны үйлчилгээ, нөөцийн удирдлага, төсвийн удирдлага гэх мэт хоорондоо нягт уялдаа бүхий байгууллагын удирдлагын модулиудыг агуулжээ. Тиймээс дэлхийн хамгийн цогц бөгөөд хүчирхэг төв банкны шийдэл болдог. Энэхүү цогц шийдлийг Монгол Улсын Ай ти зон компанийн боловсруулсан хүний нөөцийн удирдлагын системтэй хослуулан нэвтрүүлнэ.

 “Intellect's Quantum Central Banking” шийдлийг Швед, Армен, Индонез, Этиоп, Энэтхэг зэрэг олон улсын төв банкнууд ашигладаг байна.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.