Монголбанк

Буцах

“Банкны хөгжил-95 жил” аяны хүрээнд орон нутаг дахь Монголбанкны хэлтэс, салбарын хийж гүйцэтгэсэн ажлыг нэгтгэн дүгнэлээ

Огноо: 2019/06/28

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Банкны хөгжил-95 жил” аян 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс зургадугаар сарын 01-ний өдрийг хүртэл амжилттай зохион байгууллаа. Аяны зорилго нь Монгол Улсын банкны салбарын үүсэл, хөгжил, замнаж ирсэн түүх болоод улс орны нийгэм, эдийн засагт гүйцэтгэсэн үүрэг, үр нөлөөг сурталчлан таниулахад чиглэсэн билээ. Энэхүү аяныг Монголбанкны төв, орон нутгийн хэлтэс, салбар, Монголын банкны холбоо, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран нэгдсэн байдлаар зохион байгуулсан бөгөөд идэвх санаачлагатай ажилласан Монголбанкны орон нутаг дахь салбар, хэлтсийг шалгарууллаа. Шалгаруулалтад бусдыгаа манлайлан идэвх санаачлага гарган ажилласан дараах аймгуудыг тодрууллаа.

·         1-р байр – Орхон аймаг дахь Монголбанкны хэлтэс;

·         2-р байр – Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбар;

·         3-р байр – Завхан аймаг дахь Монголбанкны салбар.

Мөн “Банкны хөгжил-95 жил” аянд идэвх, санаачлагатай оролцсонд  бусад аймгуудад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.