Монголбанк

Буцах

Монголбанк эхний 9 сарын байдлаар 11.2 тонн алт худалдан авлаа

Огноо: 2019/10/01

Монголбанк 2019 оны эхний 9 сард 11.2 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 14.3 тонн үнэт металл худалдан авснаас 3.1 тонноор бага буюу 22%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Монголбанк 2019 оны 9 дүгээр сард 1.4 тонн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 31.4 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 104 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.1 тонн үнэт металл худалдан авч байснаас 694 кг-аар буурсан үзүүлэлттэй байна.

2019 оны 9 дүгээр сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 129,726.23 төгрөг байлаа.

График 1. 2018-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны сарын мэдээ (кг)

График 2. 1990-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ (тонн)

График 3. 2019 оны 9 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг)

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.