Монголбанк

Буцах

Хамтарсан хэвлэлийн мэдээлэл: Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын холбооны LV бага хурал, Удирдах зөвлөлийн XXXIX хурал боллоо

Огноо: 2019/11/15

Сингапурын төв банк 2019 оны 13, 14-ний өдрүүдэд Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын холбоо (SEACEN1)-ны Тэргүүнүүдийн LV бага хурал, дээд түвшний семинар болон SEACEN-ий Удирдах зөвлөлийн XXXIX хурлыг зохион байгууллаа.

Дижитал өөрчлөлт нь дижитал эдийн засагт хүрэх суурь хөдөлгөгч хүч болж байгаа бөгөөд энэ удаагийн бага хурал "Дата ба технологи: Инновацийг нэвтрүүлэх нь" ерөнхий сэдвийн хүрээнд боллоо. Энэхүү арга хэмжээнд SEACEN-ий гишүүн төв банкуудын тэргүүнүүд оролцов. SEACEN-ий тэргүүнүүдийн энэ жилийн бага хурал, дээд түвшний семинар нь Сингапурын Финтекийн IV-р Фестиваль болон Сингапурын Технологийн Инновацийн долоо хоног (SFF x SWITCH 2019)-той давхацсанаараа онцлог байсан ба энэ ч утгаараа хурлын агуулгыг улам бүр баяжуулж өгөв. SEACEN-ий бага хурал, дээд түвшний семинарын оролцогчид нь хурал болохоос нэг өдрийн өмнө SFF x SWITCH 2019-тэй танилцлаа.

Хурлыг нээж Сингапурын төв банкны тэргүүн ноён Рави Менон үг хэлсний дараа Шри Ланкын төв банкны тэргүүн ноён Индраджит Кумарасвами, SEACEN төвийн гүйцэтгэх захирал ноён Мангал Госвами, Олон улсын төлбөр тооцооны банкны ерөнхий менежер ноён Агустин Карстенс нар илтгэл тавилаа. Ноён Карстенс нь санхүүгийн дижитал инновацид хувь хүний мэдээллийн гүйцэтгэх үүргийн талаар ярив. Санхүүгийн үйлчилгээнд дата, өгөгдөл нь санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулж, ашиглахад хялбар болгох боломжийг бүрдүүлдэг гэдэг утгаараа маш их үнэ цэнэтэй. Энэ нь санхүүгийн хэрэглэгчид, тэр дундаа банкны үйлчилгээ авч чадахгүй байгаа хэрэглэгчид болон нийгэмд ач тустай. Гэхдээ ийм өгөгдлийн хэрэглээ болон ашиглах боломжтой байдал нь өөрөө шинэ, нарийн төвөгтэй бодлогын асуудлыг бий болгож байгаа ба дотоодын болон олон улсын түвшинд бодлогын зохицуулалт хийх шаардлагатай байгааг нотолж байна гэж тэрбээр тэмдэглэлээ. Цаашлаад өгөгдөлтэй холбоотой үүсэх эрхийн болон хяналтын асуудлуудыг хөндөж, өгөгдлийг ашигласнаар үүсэх давуу талыг хэрхэн харилцагч, санхүүгийн байгууллага, технологийн конгломерат компаниуд, болон бусад этгээдэд тархаахыг онцоллоо. Мэдээллийн нууцлалын талаарх суурь асуудал нь технологийн шийдэл, цаашлаад тухайн орны нийгмийн онцлогоос хамаарч байна. Тэрбээр Төв банкууд болон санхүүгийн эрх бүхий байгууллагуудад тулгарч байгаа бодлогын 3 сорилтыг сөхөж тавилаа. Төв банкууд болон санхүүгийн зохицуулагчид нь тухайн улс оронд шинээр бий болж байгаа асуудлуудын талаарх ойлголтоо дээшлүүлэхээс гадна дата, өгөгдлийг хадгалж, ашигладаг агентууд болон өрсөлдөгчид хууль зөрчихөөс сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллах шаардлагатай байна. Өөр нэг асуудал бол санхүүгийн зохицуулалтууд нь олон улсын зарчмыг мөрддөг бол мэдээллийн нууцлал, хамгаалал нь тухайн улсын хүрээнд хязгаарлагдаж, улс болгон өөр өөр зарчмыг баримталж байна. Эцэст нь өгөгдлийг ашиглах олон улсын агент байхгүй байгаа нь дэлхийн түвшинд зохицуулалт хийхэд бэрхшээл үүсгэж болзошгүй байна гэлээ.Улс болгон нэг сорилттой өөр өөр олон талаас нь тулгарч байгаа. Угтаа бол өгөгдөл нь болон түүнийг хамгаалахтай холбоотой асуудлуудад хил хязгаар гэж үгүй ба зорилго нь “эрүүл, эрсдэл даах чадвар бүхий эдийн засгийн суурь болох тогтвортой мөнгө, санхүүгийн тогтолцоог бий болгох” гэсэн нэг л зүйл дээр төвлөрч байгаа хэмээн тэрбээр илтгэлээ төгсгөлөө.

Бага хурал, дээд түвшний семинар нь хоёр үндсэн панелаас бүрдсэн. Эхнийх нь “өгөгдөлд суурилсан эдийн засаг” гэсэн сэдвийн хүрээнд өрнөж, датаны үүрэг, нөлөөлөл болон харилцан уялдаа нь нэмэгдэж буй дижитал эдийн засгийн талаар хэлэлцэв. Хоёр дахь панел нь “Хиймэл оюун ухаанд тулгуурласан эдийн засаг” сэдвээр санхүүгийн зохицуулагчид нь хэрхэн хиймэл оюун ухааны өөрчлөгдөж буй бололцоог санхүүгийн секторт хариуцлагатай ба ёс зүйтэйгээр ашиглах вэ хэмээн хэлэлцлээ.

Захирлуудын зөвлөл энэ жилийн SEACEN-ны Тэргүүнүүдийн бага хурал, дээд түвшний семинар болон SEACEN-ий Удирдах зөвлөлийн хурлыг амжилттай зохион байгуулж, найрсгаар зочилсонд Шри Ланкын Төв банкны Тэргүүн ноён Индраджит Кумарасвами болон Сингапурын Мөнгөний мэдлийн хамт олонд талархлаа илэрхийллээ. Сингапурын Мөнгөний мэдлийн удирдах захирал ноён Рави Меноныг SEACEN-ий Удирдах зөвлөлийн шинэ даргаар сонголоо. Цаашлаад хурлаар SEACEN-ий 2020 оны төсөв болон 2020 оны сургалтын хөтөлбөр, бусад үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Ийнхүү ирэх жил болох SEACEN-ны Тэргүүнүүдийн 56-р бага хурал, дээд түвшний семинар болон SEACEN-ий Удирдах зөвлөлийн 40-р хурлыг Бруней Даруссалам Улсын Мөнгөний мэдлээс зохион байгуулах талаар ирсэн саналыг талархан хүлээж авч байгааг мэдэгдээд хурал өндөрлөлөө.

 

 

1 SEACEN-ийн гишүүд: Бруней Даруссалам Улсын Мөнгөний мэдэл, Камбожийн Үндэсний банк, БНХАУ-ын Ардын банк, Хонконгийн Мөнгөний мэдэл, Энэтхэгийн нөөцийн банк, Индонезийн банк, БНСУ-ын банк, Лаос улсын банк, Малайз Улсын Негара банк, Монголбанк, Мьянмарын Төв банк, Балбын Растра банк, Папуа Шинэ Гвинейн банк, Филлипиний Төв банк, Сингапурын Мөнгөний мэдэл, Шри Ланкийн Төв банк, Хятадын Тайбэй Төв банк, Тайландын банк, Вьетнам Төрийн банк.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.