Монголбанк

Буцах

Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг дэвшүүлэн томиллоо

Огноо: 2019/11/22

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Монгол Улсын Их Хурлын Чуулганы Дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр дэвшүүлэн томиллоо.

Б.ЛХАГВАСҮРЭН

Боловсрол, мэргэжил

1989 он: Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн сургууль, Эдийн засагч, Бакалавр

1999: АНУ, Колумбын Их Сургууль, Олон улсын эдийн засгийн харилцааны магистр

Ажлын туршлага

1989-1994: Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан

1994-1997: Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч

1997-1998: Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал

1999-2000: Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, Зөвлөх

2000-2001: Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголбанк

2002:  Санхүүгийн Зохицуулах Хорооны гишүүн

2001-2009: Монголбанк, Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын захирал

2009-2013: Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал

2013-2016: - Хадгаламжийн Даатгалын Корпораци, Гүйцэтгэх захирал

      - Монголын Банкны Холбоо, Дэд Ерөнхийлөгч

2016 оноос:  Монголбанкны Дэд Ерөнхийлөгч

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.