Монголбанк

Буцах

Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтнүүдэд батламж гардуулав

Огноо: 2019/11/25

Монголбанк,  ХБНГУ-ын Шпаркассе банкны сан, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын “Остпригнитц-Руппины Шпаркассэ” банктай хамтран “Монгол Улсад банкны мэргэжилтэн бэлтгэх онол, практик хослуулсан сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлээд 3 жил болж байна.

Энэхүү хугацаанд 7 модуль бүхий сургалтад арилжааны 11 банкны нийт 155 оролцогч, сургагч багш бэлтгэх хөтөлбөрт нийт 94 багш амжилттай хамрагдсан байна. Үүнээс энэ жилд Улаанбаатар, Дархан-Уул аймгийн нийт 73 мэргэжилтэн  амжилттай төгсөж, өнөөдөр /2019.11.25/ батламжаа гардаж авлаа.  

Монгол Улсад банкны мэргэжилтэн бэлтгэх онол, практик хослуулсан сургалт нь өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотод явагдаж байсан бол энэ жил хүрээгээ тэлэн Дархан-Уул аймагт мөн зохион байгуулагдсанаараа онцлог байв. Энэхүү төсөл нь санхүүгийн байгууллага хоорондын хамтын ажиллагаанаас гадна Монгол Улс болон ХБНГУ хоорондын хамтын ажиллагааны нэг хэсэг юм.

Төсөл нь банкны салбарт олон улсын стандартыг нэвтрүүлж, банкны үндсэн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх замаар салбарын чадавхыг бэхжүүлэх, Дэлхийн хуримтлалын өдрийг өргөн хүрээтэй болгохоос гадна санхүүгийн хэрэглэгчдийн санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулахаар зорьж ажиллаж байна.

 

 

 

 

 

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.