Монголбанк

Буцах

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Павит Рамачандраныг хүлээн авч уулзав

Огноо: 2019/12/17

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр /2019.12.17/ Азийн Хөгжлийн банк (АХБ )-ны Монголыг хариуцсан захирал ноён Павит Рамачандраныг тус банкны төлөөлөгчдийн хамтаар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монголбанкны зүгээс эдийн засгийн бодлогын талаар цаашид анхаарч ажиллах асуудлын хүрээнд мэдээлэл өгөв. Тодруулбал, 2020 онд ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж,  дуусгах, ФАТФ олон улсын байгууллагын хяналтаас 2020 онд  гарах, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн гэрээг сунгах чиглэлээр анхаарч ажиллаж буйгаа онцоллоо.

Харин АХБ-ны зүгээс Монголын банк, санхүүгийн системийг бэхжүүлэх, шинэчлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа уламжлав.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.