Монголбанк

Буцах

Монголын эмэгтэйчүүдийн холбооны санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэлээ

Огноо: 2020/09/23

"Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалтыг 9 сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтаар Монголын эмэгтэйчүүдийн холбооны 21 аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн 9 дүүргээс нийтдээ 30 хүн хамрагдлаа. 

Энэхүү сургалтаар хувийн санхүүгээ удирдах, өрхийн төсөв хөтлөх чадварыг дээшлүүлж, мөнгөний үнэ цэнэ, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх ойлголтуудыг өгч, сургалт орох арга зүйг заан, сургагч багш нарыг бэлтгэлээ. Бэлтгэгдсэн сургагч багш нар нь "Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг хангаж, дүүрэг, аймгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох үйлсэд оролцох юм.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.