Монголбанк

Буцах

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг танилцуулах цахим хэлэлцүүлэг боллоо

Огноо: 2021/05/18

Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн цахим хэлэлцүүлгийг өнөөдөр (2021.05.18) зохион байгууллаа. Үүгээр хуулийн төслийг холбогдох төрийн байгууллага болон санхүүгийн салбарын мэргэжлийн холбоодод танилцуулах, санал авах ажиллагааг эхлүүлж байгаа юм.

Хэлэлцүүлгийг нээж Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн үг хэлж, ажлын хэсгээс санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын шилдэг туршлага, зөвлөмжүүд, хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага, тандан судалгаа, хуулийн төслийн зорилго, бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ, хуулийн төсөл батлагдсанаар үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дүнгийн талаарх илтгэлүүдийг тавилаа. Мөн шүүхийн бус журмаар санхүүгийн хэрэглэгч болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын маргааныг шийдвэрлэх тогтолцоо болон олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг сэдвээр танилцуулга хийгдэж, хэлэлцүүлгийн явцад оролцогчдын асуултад хариулж, санал солилцов.

Хэлэлцүүлгийн үеэр тавьсан илтгэлүүдтэй дараах холбоосоор танилцана уу:

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.