Монголбанк

Буцах

Их, дээд сургуулиудад “хувь хүний санхүү” хичээлийг заах сургагч багш нар бэлтгэгдэв

Огноо: 2017/07/04

Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт мэргэжил харгалзахгүйгээр  судлах “Хувь хүний санхүү” хичээл”-г тусгаад байна. Ирэх хичээлийн жилээс уг хичээлийг нэвтрүүлэх бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд сургагч багш нарыг чадавхжуулах сургалтыг Монголбанк зохион байгуулж байна.

 

 “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх” үндэсний хөтөлбөрийн Залуу үед санхүүгийн мэдлэг олгох тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Хувь хүний санхүү” хичээлийг их дээд сургуулиудад мэргэжил хагалзахгүйгээр заах бөгөөд СЭЗИС, ХААИС, МУБИС, Этүгэн их сургууль, Улаанбаатар - Эрдэм Их сургуулиуд ирэх хичээлийн жилээс хөтөлбөртөө тусгахаар хүсэлтээ ирүүлээд байна. Монголбанкнаас дээрх сургуулиудыг сурах бичиг, дасгал ажлын номоор хангахын зэрэгцээ тус хичээлийг заах багш нарыг чадвахжуулах, нийт сургуулиудаас болон МУИС-ийн Бизнесийн сургууль, Хүмүүнлэгийн их сургууль,  Эдийн засгийн үндэсний дээд сургууль, Орхон их сургууль, АШУИС-ийн  45 багш нарыг 2017 оны 6 сарын 20-22 ны өдрүүдэд  сургалтыг амжилттай зохион байгуулж “Хувь хүний санхүү” хичээлийг заах “Багшлах эрхийн сертификат” олгов.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.