Монголбанк

Буцах

Валют арилжааны цахим талбарын 2018 оны 2 дугаар улирлын үндсэн дилерүүд

Огноо: 2018/04/13

Монголбанкнаас банк хоорондын валют арилжааны цахим талбарыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэвтрүүлсэн бөгөөд цахим талбарыг нэвтрүүлсэнээс хойш 1 жилийн хугацаанд 356.6 сая ам.долларын болон 87.1 сая юанийн арилжаа цахим талбарт хийгдээд байна.

Монголбанк нь “Банк хоорондын цахим талбарт валют арилжаа хийх ерөнхий гэрээ”-нд заасан нөхцөл шаардлагыг хангасан 2 хүртэлх банкийг цахим талбарын үндсэн дилерээр сонгодог бөгөөд 2018 оны 2 дугаар улирлын үндсэн дилерээр Голомт банк болон ХААН банк дахин сонгогдлоо.

 

2018 оны 2 дугаар улирлын ҮНДСЭН ДИЛЕРҮҮД:

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.