Монголбанк

Буцах

Цахим эринд-цахим төлбөр тооцоо аяны нээлт болов

Огноо: 2018/10/10

Монголбанкны Ерөнхийлөгчийн санаачлагаар “Цахим эринд-цахим төлбөр тооцоо” аяныг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 12 сарын 10-ны өдрийн хүртэл хоёр сарын хугацаатайгаар зохион байгуулж байна.

Энэхүү аяны хүрээнд төлбөрийн системийн талаар Монголбанкнаас баримталж буй бодлого, эрх зүйн зохицуулалт, финтекийн хөгжлийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, цахим эринд цахим төлбөр тооцоог хурдан шуурхай гүйцэтгэх дэвшилтэд шийдэл зэргийг нийтэд үнэн зөв мэдээлэх, таниулан сурталчлах, соёон гэгээрүүлэхэд чиглэсэн ажлыг хийхээр төлөвлөж байна.  

Түүнчлэн, банк санхүүгийн байгууллагын цахим төлбөр тооцооны талаар иргэд, харилцагчид сурталчлах,  төлбөрийн системийн оролцогчийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх  замаар санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихэд тодорхой хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Аянаар цахим төлбөр тооцооны хөгжлийг дэмжих, нийтийн хэрэглээ болгож хэвшүүлэх, түүний давуу тал, эдийн засгийн үр өгөөжтэй холбоотой сэдвээр сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, сурталчилгааг хийнэ.

Цахим төлбөр тооцооны хууль эрх зүйн орчинг бэхжүүлэх, Финтек-ийн хөгжлийг дэмжих, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, төлбөрийн системийн нэгдмэл байдлыг хангах гэсэн 4 чиглэлээр ажлыг зохион явуулна.  Иймд, төлбөрийн системийн оролцогч байгууллагуудыг банк санхүүгийн салбарын хүрээнд нэгдсэн байдлаар хамтран ажиллахыг санал болгож байна.

Монголбанк нь үндэсний төлбөрийн системийн зохицуулагч байгууллагын хувьд АХБ-ны зээлийн санхүүжилтээр Төлбөрийн системийн шинэчлэл төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд төлбөрийн ₮ картыг EMV/NFC чип технологид шилжүүлэх, автомат клирингийн системийг нэвтрүүлэх, санхүүгийн байгууллагад ашиглах тоон гарын  үсгийн системийг Монгол Улсад нэвтрүүлэх  зэрэг ажлыг эхлүүлээд байна.

Өнөөдөр энэ аяны нээлтийн хүрээнд цахим гарын үсгийн системийг Монголбанкны дотоод системүүд, төлбөр тооцооны бүх систем, банк болон банк бус байгууллагын Монголбанк руу хандаж буй зээлийн мэдээллийн сан, Төв банкны үнэт цаас болон валютын арилжааг гүйцэтгэх банк хоорондын цахим арилжааны гэх мэт системүүдэд нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байна. Цаашид энэхүү дэд бүтцийг ашиглан, банк, санхүүгийн байгууллагууд нэмэлт өндөр хэмжээний хөрөнгө оруулалт хийхгүйгээр дотоод системдээ шууд ашиглах боломжтой болно.

Санхүүгийн байгууллагад ашиглах тоон гарын үсгийг талаар товч танилцуулгыг хийж,  энэхүү тоон гарын үсгийг Монголбанкны системд хэрхэн ашиглах талаар толилууллаа.

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.