Монголбанк

Буцах

Монголбанк 22 тонн алт худалдан авлаа

Огноо: 2018/12/31

Монголбанк 2018 онд буюу 12-р сарын 31-ний өдрийн байдлаар нийт 22 тонн алт худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үед 20 тонныг авч байснаас 9.5 хувиар өссөн байна. 

Ийнхүү алт худалдан авалтын дүн өмнөх оны мөн үеэс давж биелэхэд 2018 оны 06-р сарын 04-нөөс 10-р сарын 30-ны өдрийг дуустал “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг улс орон даяар амжилттай хэрэгжүүлсэн нь эерэгээр нөлөөллөө. Мөн энэ оны 10 дугаар сарын 15, 18-нд орон нутагт буюу Дархан-Уул, Баянхонгор аймагт байгуулсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв байгуулсан нь үр дүнгээ өглөө. 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.