Монголбанк

Буцах

“Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээний арга зүй” сэдэвт сургалт зохион байгууллаа

Огноо: 2019/01/22

Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээний арга зүй” сэдэвт сургалт энэ сарын 14-18-нд Монголбанкинд боллоо. Сургалтыг олон улсын зөвлөх Доктор Гастон ГОХОУ (Dr. Gaston GOHOU) удирдсан бөгөөд санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн байгууллагууд болох Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорацийн холбогдох мэргэжилтнүүд хамрагдлаа. Сургалтаар санхүүгийн салбарын мониторин, санхүүгийн тогтвортой байдал, системийн эрсдэлийн талаарх ойлголт, макро зохистой бодлогын тогтолцоо, макро эдийн засаг, санхүүгийн секторын харилцан хамаарал зэрэг сэдвээр мэдээлэл өгч, сургалтад хамрагдсан нийт мэргэжилтнүүдэд сертификат гардуулав.

 

Санхүүгийн Тогтвортой Байдлын Зөвлөлийн

Ажлын алба

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.