Монголбанк

Буцах

Эссе бичлэгийн уралдааны шалгаруулалт боллоо

Огноо: 2019/05/10

Монгол Улсад банкны салбар үүсэж, хөгжсөний 95 жилийн ойд зориулсан эссе бичлэгийн уралдааныг  амжилттай зохион байгууллаа. Энэхүү уралдааны гол зорилго нь Монгол Улсын тогтвортой хөгжил ба эдийн засгийн өсөлт, банк, санхүүгийн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж гаргах, түүнчлэн ирээдүйн хөгжлийн талаарх шийдэл дэвшүүлэх үүгээр дамжуулж,  олон нийтэд эдийн засгийн ойлголтыг энгийнээр хүргэхэд юм.

Дээрх зорилгод нийцэж, уралдааны удирдамжийн дагуу шаардлага хангасн шилдэг бүтээлүүдийг шалгаруулах шалгаруулалт өнөөдөр боллоо. Уралдааны тэрүүн байрыг Б.Гэрэлмаа /Монголбанкны НУСЗЗГ-ын эдийн засагч/, 2-р байрыг Г.Батзориг /Голомт банкны Эдийн засгийн судалгааны албаны шинжээч/ , 3-р байрыг Э.Золбаяр /Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн судлаач/ нар эзэллээ.

Шалгарсан бүтээлүүдийг Монголбанкны албан ёсны цахим хуудас, сошиал сувгууд болон “Мөнгө∙Санхүү∙Баялаг” сэтгүүлд нийтлэн, олон нийтэд түгээх юм.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.