Монголбанк

Буцах

Хамтын ажиллагааны зөвлөл өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдав

Огноо: 2019/06/11

2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Санхүүгийн мэдээллийн албаны дэргэдэх Хамтын ажиллагааны зөвлөлийн Хууль сахиулах ажлын хэсэг өргөжүүлсэн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Хуралдаанаар ажлын хэсгийн үйл ажиллагааг өргөжүүлэн идэвхжүүлэх, 2019 оны 9 дүгээр сард Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын хяналтын багт явуулах тайланд тусгах асуудлыг хэлэлцэх,  АНУ-ын Сангийн яамны техник туслалцааны багийн зөвлөхийн зөвлөмжийг сонсох мөн мөнгө угаах гэмт хэргийг шалгахад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж зэрэг асуудлыг авч хэлэлцэв.

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.