Монголбанк

Буцах

Инфляцийн тайлангийн 2019 оны 6-р сарын дугаарыг танилцуулав

Огноо: 2019/07/04

Өнөөдөр Монголбанкнаас санхүүгийн зах зээлийн мэргэжилтнүүд болон сэтгүүлчид, олон нийтэд зориулж "Инфляцийн тайлан"-гийн 2019 оны 6-р сарын дугаарыг танилцууллаа.

Инфляцийн тайлан нь улирал бүр гардаг бөгөөд Төв банкны олон нийттэй харилцах харилцааны гол арга хэрэгслүүдийн нэг юм. Тус тайланд эдийн засгийн гадаад орчны гол өөрчлөлтүүд, дотоод эдийн засагт өрнөсөн үйл явдлууд, цаашдын төлөв байдлын талаарх шинжилгээнүүдийн үр дүнг тоймлодог билээ. Та бүхэн инфляцийн тайланг Монголбанкны веб хуудасны "Мөнгөний бодлого цэс"-нээс буюу эндээс татаж авч, унших боломжтой.

Төв банк нь инфляцийн тайлан гарсан тухай бүрт санхүүгийн зах зээлийн мэргэжилтнүүд болон сэтгүүлчид,  оюутнуудад танилцуулж, тэдэнд хандсан сургалт семинаруудыг тогтмол зохион байгуулж, макро эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар нээлттэй ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг бий болгохоор зорьдог.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.