Монголбанк

Буцах

Дижитал өдөрлөгөөр төлбөрийн системийн хөгжлийг танилцууллаа

Огноо: 2019/11/25

менежеруудын

Банкны салбарын технологийн хөгжлийг сурталчилсан “Нэмье” дижитал өдөрлөг бямба гарагт боллоо.

Монголбанкнаас санаачилсан энэхүү өдөрлөгийг Монголын банкны холбоо, банкууд, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Төлбөрийн системийн шинэчлэл төсөл болон Мобифинанс ББСБ-тай хамтран 2 дахь жилдээ зохион байгуулсан юм. 

Өнгөрсөн жилийн өдөрлөгт харилцагч, иргэд өргөнөөр оролцсон нь   төлбөрийн систем болон мэдээллийн технологийн дэвшлийн талаар эдгээр салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдтэй мэдлэг, мэдээлэл харилцан солилцсон,   төлбөрийн системийн бүх оролцогчийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос олон нийтэд танилцуулан сурталчилсан, иргэдийн санхүүгийн боловсролд хувь нэмрээ оруулсан арга хэмжээ болсноороо онцлог байв. 

Энэ жил шинэлэг содон, зорилтот бүлгийн хэрэглэгчийг хамруулан хүртээмжтэй байдлаар зохион байгуулж, дижитал хувьсгалын энэ эрин үед хэрхэн ухаалгаар мөнгөө зарцуулах, хэрхэн TQ  чадвараа нэмэгдүүлэх талаарх шилдэг менежерүүдийн туршлага, үзэл санааг  хуваалцлаа.

Энэхүү өдөрлөгөөс Монгол Улс дижитал шилжилтэд амжилттай нэвтрэх томоохон алхмуудыг хийгээд байгаа бөгөөд бэлэн төлбөрөөс цахим хэлбэр рүү шилжиж буй үр дүнг харууллаа.

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.