Монголбанк

Буцах

Системийн нөлөө бүхий банкууд нэгдлээ

Огноо: 2020/06/29

Монгол Улсын банкны салбарын нөлөө бүхий банкууд болох Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкууд нэгдэх шийдвэр гаргалаа. Худалдаа, хөгжлийн банк нь банкны системийн нийт активын 19.4%-ийг эзэлдэг, 1900 орчим ажилтан, 58 салбар нэгжтэй, Улаанбаатар хотын банк нь банкны системийн нийт активын 3.8%, 400 орчим ажилтан, 33 салбар нэгжтэй банкууд юм.

Компанийн тухай хууль болон Банкны тухай хуульд нийцүүлэн Монголбанкнаас 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр банкийг өөрчлөн байгуулах замаар нэгтгэх зөвшөөрлийг олгосон бөгөөд банкуудын нэгдэл нь банкны үйл ажиллагаа өргөжих, зах зээлд эзлэх хувь хэмжээ болон харилцагчдад хүрэх үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар болон санхүүгийн тоон үзүүлэлтүүд сайжрах зэрэг давуу талтай юм.

Улаанбаатар хотын банкны салбар, тооцооны төвүүд нь Худалдаа, хөгжлийн банканд нэгдэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн ажиллаж байна.

Олон улсын практикт банк, санхүүгийн байгууллагын нэгдэл үүсэх нь хэвийн үйл явдал бөгөөд Худалдаа, хөгжлийн банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг Монголбанкны зүгээс мэдэгдэж байна.

 

МОНГОЛБАНК

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.