Монголбанк

Буцах

Улсын хэмжээнд хүүхдийн халамжийн мөнгийг банкууд руу шилжүүллээ

Огноо: 2020/11/20

Сангийн яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нийт 1’199’570 хүүхдийн халамжийн мөнгийг Монголбанкаар дамжуулан арилжааны банкууд руу шилжүүлж дууссан бөгөөд хүүхэд нэг бүрийн дансанд тусгах ажил банкууд дээр хийгдэж байна. 

Монгол Улсын нийт төлбөрийн систем хэвийн ажиллаж, иргэдийн их, бага дүнтэй болон картын бүх төрлийн гүйлгээ мөн бүх төрлийн нийгмийн халамжийн тэтгэмж олголт цахимаар хийгдэж байна.

Төлбөр, тооцоо бүрэн цахимжсан тул иргэд Та бүхнийг бэлэн бус төлбөр тооцоог өдөр тутамдаа өргөнөөр ашиглахыг уриалж байна.

 

МОНГОЛБАНК

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.